2023
Кирибатигаас мэндчилж байна!
2023 оны 3-р сар


“Кирибатигаас мэндчилж байна!” Найз, 2023 оны 3-р сар, 18–19.

Кирибатигаас мэндчилж байна!

Тэнгэрлэг Эцэгийн дэлхий даяарх хүүхдүүдийн талаар олж мэд.

Кирибати (ки-ру-бас) бол Номхон далайн арлын орон юм. Энд 120000 орчим хүн амьдардаг.

33 аралтай

Дал модтой арал

Зураг чимэглэлийг Робин Бримли

Кирибатийн жижигхэн арлууд нь далай дээгүүр 1.4 сая квадрат бээр (3.5 сая километр2) талбайд тархсан байдаг. Дэлхийн гадаргуу дээрх байршлаасаа болоод шинэ өдөр эхлэх бүрд хамгийн эхэнд гэрэл тусдаг цагийн бүсэд ордог.

Далайн үзэсгэлэнт эргүүд

Нар мандаж байх үеийн дэлхий

Кирибати нь далайн элсэн эрэг, дал моддоор дүүрэн. Жилийн туршид дулаахан байдаг.

Гэгээлэг жишээнүүд

Эцэг эх, хүүхдүүд, эмээ өвөөтэйгөө байгаа гэр бүл

Ард түмнийх нь 20 орчим хувь нь Сүмийн гишүүд. Тэд арал дээр амьдардаг бусад хүнд сайн үлгэр жишээ үзүүлдэг.

Загас барь!

Загас, тор хоёрыг барьж байгаа хүү

Тэд далайгаар хүрээлэгдсэн учраас Кирибатийн ард иргэд далайн гаралтай хоол хүнс маш их иддэг. Наргил жимс, будаа, хулуу бас түгээмэл хэрэглэдэг.

Удахгүй баригдах ариун сүм

Кирибати ариун сүмийн зураг

2020 оны 10-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Кирибатид ариун сүм барих талаар зарласан. Ариун сүм ямар харагдахыг үзүүлье.