2023
Есүс Христ шуурга намжаав
2023 оны 3-р сар


“Есүс Христ шуурга намжаав,” Найз, 2023 оны 3-р сар, 46–47.

Судрын түүх

Есүс Христ шуурга намжаав

Зураг
Шавь нарыгаа тэнгисийг ажиглан харах зуур Есүс Христ унтаж байгаа нь

Зургийг Эприл Стотт

Нэгэн шөнө Есүс Христ шавь нарынхаа хамт тэнгисийг завиар гаталжээ. Есүс ядарсандаа унтсан байв.

Зураг
Есүс болон шавь нарынх нь байгаа завь шуурганд дайвалзаж байгаа нь

Шуурга гарлаа. Давлагаа нь улам бүр том болж, ширүүсэж байв! Шавь нар нь айж, Тэд Есүсийг сэрээн, өөрсдийг нь аврахыг хүсэв.

Зураг
Есүс шуургыг намжааж буй нь

Есүс босож зогсоод, “Чимээгүй, намд” хэмээн хэлсэн. Салхи зогсов. Ус намжив.

Зураг
Нүдээ аниад, гараа цээжиндээ тэвэрсэн бяцхан хүү

Есүс Христэд итгэх миний итгэл амар амгаланг авчирч чадна. Айх үед минь Есүс надад тайван байдлыг мэдрэхэд тусалж чадна.

Хэвлэх