2023
Гэрлийг зүглэн гүй
2023 оны 3-р сар


“Гэрлийг зүглэн гүй,” Найз, 2023 оны 3-р сар, 32–33.

Найзаас найзад

Гэрлийг зүглэн гүй

Running toward the Light” (видео), ChurchofJesusChrist.org дээрээс үндэслэв.

Үүргэвч үүрээд гүйж байгаа хүү

Зураг чимэглэлийг Адам Никэл

Би том хотын аюултай хэсэгт өссөн билээ. Нэг удаа би халаасандаа бага зэрэг мөнгөтэй, сургууль руугаа алхаж байлаа. Намайг алхах үед зоос жингэнэх нь сонсогдож байв.

Этгээд бүлэгт байдаг арай ахмад хэдэн хөвгүүний хажуугаар би зөрөн өнгөрөх болов. Би өөртөө итгэлтэй мэт харагдахыг хичээж байлаа. Би айхгүй байхыг хичээж байсан. Гэсэн ч тэд зоос жингэнэхийг сонсов. Тэд миний зоосыг авахыг хүсэн, намайг хөөж эхэлсэн юм.

Би зугтан, чадахынхаа хэрээр хурдан гүйв. Би нэг гудамж руу орсон. Гудамжны үзүүрт буй гэрлийг хараад би гэрлийн зүг гүйсэн. Удалгүй тэд намайг хөөхөө больж, би аюулгүй болсон байлаа.

Энэ нь миний амьдралд загвар болсон юм. Би муу зүйлсээс зугтан, сайн зүйлсийг эрдэг байсан. Заримдаа миний урам хугардаг ч би гэрлийг олохыг хичээсээр байлаа.

Би коллежид байхдаа сагсны багт тоглодог байсан. Манай багийн ихэнх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд байлаа. Би тэднээс сайн мэдээний талаар мэдэж авсан. Би Бурханы хүүхэд гэдгээ мэддэг болсон. Энэ нь би өөрийн бэрхшээлийг даван туулж, илүү сайн байж чадна гэсэн үг байв. Би Сүмд нэгдсэн. Түүнээс хойш би Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой улам илүү адил болохыг өдрөөс өдөрт хичээж байна. Чи ч бас үүнийг хийж чадна!

Чамайг гэрлийг чиглэн гүйх үед тэнд найдвар байдаг. Чи хүч чадал, амар амгалан, аз жаргалын зүг гүйж байгаагаа мэднэ. Бид бүгд гэрлийг зүглэн гүйх хэрэгтэй.

Зугаатай сагсан бөмбөг

Хайчилдаг сагсан бөмбөгийн үйл ажиллагаа

Ахлагч Жонсон сагс тоглож байхдаа сайн мэдээний талаар суралцжээ. Одоо чиний ээлж!

  1. Доорх дөрвөлжнүүдийг хайчилж аваад, бөмбөг болгон бөөрөнхийл.

  2. Бөмбөгөө таваг руу ээлжлэн шид.

  3. Бөмбөгийг таваг руу ороход, цаасыг нээн, асуултад хариул.

  • Тэнгэрлэг Эцэгийг дагаж чадах нэг арга зам чинь юу вэ?

  • Чи хэзээ зөвийг сонгож байсан бэ?

  • Чи Тэнгэрлэг Эцэгийн гэрлийг амьдралдаа хэрхэн хардаг вэ?

  • Чамд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд юу тусалдаг вэ?

  • Чи Тэнгэрлэг Эцэгийн гэрлийг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?

  • Өөрөө асуултуудыг зохион бич!