2023
Аврагчаас ирэх амар амгалан
2023 оны 3-р сар


“Аврагчаас ирэх амар амгалан,” Найз, 2023 оны 3-р сар, 2–3.

Тэргүүн зөвлөлөөс

Аврагчаас ирэх амар амгалан

Энэ амьдрал дахь амар амгалан” үгээс авав, Лиахона, 2016 оны 12-р сар.

Хоёр охин нэг хүүгийн хамт ариун ёслолоос хүртэж байгаа нь

Зураг чимэглэлийг Диллийн Марш

Аврагч “Ертөнцөд та нар зовлонтой байна” (Иохан16:33 ) хэмээн айлдсан байдаг. Энэ нь бид дэлхий дээр зарим хэцүү бэрхшээлтэй тулгарна гэсэн үг. Гэхдээ бас Тэр бидэнд “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө” (Иохан 14:27) хэмээх амлалтыг өгсөн юм. Аврагчийг дагаснаар бид хүнд хэцүү цагт амар амгаланг мэдэрч чадна.

Бид ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг дурсан санахаа амладаг. Түүнтэй илүү ойр байдлыг мэдрэхэд чамд тусалдаг арга замаар чи Түүний талаар бодож болно. Заримдаа би Түүнийг Гетсеманийн цэцэрлэгт өвдөг сөгдөж байгаагаар боддог. Заримдаа би Түүнийг Лазарт агуйгаас гарч ир гэж хэлж байгаагаар төсөөлдөг. Ингэх үедээ би Түүнтэй ойр байгаагаа мэдэрдэг. Би талархал, амар амгаланг мэдэрдэг. Та нар ч бас тэгж чадна.

Хэрэв бид Түүний зарлигуудыг сахиж, Түүнийг дагах аваас Ариун Сүнс бидэнтэй хамт байх болно гэж Есүс амласан. Тэгэхэд бид амьдралд маань юу тохиолдохоос үл хамааран, амар амгаланг олж чадна.

Есүсийн тухай түүх

Есүс Христийн цэцэрлэгт залбирч байгаа зургийг будах хуудас

Ерөнхийлөгч Айринг Аврагчийг Гетсеманид байгаа тухай бодох үедээ талархал, амар амгаланг мэдэрдэг гэж хэлсэн. Есүсийн ямар түүхүүд Түүнтэй илүү ойр байдлыг мэдрэхэд тусалдаг вэ?