“Тайландаас мэндчилж байна!” Найз, 2024 оны 1-р сар, 8–9.
Тайланд-аас мэндчилж байна!
Дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар олж мэд.
Тайланд нь Зүүн Өмнөд Азид оршдог улс юм. Энд 72 сая орчим хүн амьдардаг.
Mongolian
Тай нь энэ улсын албан ёсны хэл юм. Тай цагаан толгой нь 72 үсэгтэй.
Сонгкран наадам
Тайландад хүмүүс шинэ жилээ дэлхийн хамгийн том усан тулаанаар тэмдэглэдэг. Тэд бие бие рүүгээ ус цацаж, муу муухай зүйлээ угаахыг сануулдаг. Энэ баяр гурав хоног үргэлжилдэг.
Барын агуй
Барын агуй хийд нь олон хүний шүтэн биширч, залбирдаг Буддын хийд юм. Тэнд очихын тулд та уул өөд 1260 гишгүүртэй шатаар авирах ёстой. Уг агуйд барын сарвууны мөрүүд бий.
Завьтай зах
Тайландад хүмүүс жижиг хөвөгч дэлгүүрүүд шиг голын завинууд дээр худалдаа хийх боломжтой. Голыг ашиглан нийслэл хотыг тойрон аялах боломжтой. Олон барилга байгууламж усан дээр тогтоох зориулалттай модон шонгууд дээр байрладаг.