“Амьдралын мод,” Найз, 2024 оны 1-р сар, 26–27.
Судрын түүх
Амьдралын мод
Лихай бошиглогч байлаа. Бурхан түүнд гэр бүлээ авч амлагдсан нутаг руу яв гэв. Аялж байх үедээ тэр нэгэн үзэсгэлэнтэй модны тухай зүүд зүүдэлжээ. Үүнийг амьдралын мод гэдэг байв.
Уг модноос амтат цагаан жимс ургасан байсан бөгөөд Лихай жимсийг идээд маш их жаргалтай болжээ. Тэр гэр бүлийнхэн нь ч гэсэн үүнийг амсаж үзээсэй гэж хүссэн.
Лихай бас мод руу хөтлөх төмөр бариулыг олж харсан. Хүмүүс модон дээр очиж, жимснээс хүртэхийн тулд бариулаас зууран барив.
Лихайн зүүдэн дэх мод нь Бурханы хайртай адил юм. Бариул нь судартай адил. Бид судруудыг унших үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт улам ойртдог.