Найз
Ариун Сүнсийг сонсох
2024 оны 1-р сар


“Ариун Сүнсийг сонсох,” Найз, 2024 оны 1-р сар, 17.

Зугаатай үйл ажиллагаа

Ариун Сүнсийг сонсох

Ариун Сүнсний тухай мэдэж авахын тулд энэ үйл ажиллагааг гэр бүлийнхэнтэйгээ хамт хийгээрэй.

  1. Зураг
    alt text

    Зургийг Зэн Лиү

    “Хайж олох хүн” сонго. Бусад нь чулуу юм уу тоглоом гэх мэт ямар нэг зүйлийг нуух хооронд уг хүн өрөөнөөс гарна.

  2. Зураг
    alt text

    Хайж олох хүнийг буцаагаад оруулна.

  3. Зураг
    alt text

    Хайж олох хүнд нуусан зүйл хаана байгааг мэдэхэд нь туслахын тулд нэг хүн түүний чихэнд шивнэнэ. Бусад нь тэдэнд саад болохын тулд энгийн эсвэл чанга дуугаар ярина.

  4. Зураг
    alt text

    Эд зүйлийг олсон бол хайж олох шинэ хүнийг сонгоно.

Ариун Сүнс та нарын оюун ухаанд бодлоор, зүрх сэтгэлд мэдрэмжээр хэрхэн та нартай ярьдаг тухай ярилцаарай. Тэр чамайг чиглүүлж, зөв сонголт хийхэд тань тусалж чадна. Та нар Түүнээс ирэх эдгээр бодол, мэдрэмжийг дагаснаар баяр хөөр, амар амгаланг мэдэрч чадна.

Амттаны цаг

Зураг
alt text

Жимсэн “жигнэмэг” хийж гэр бүлээрээ идээрэй! Алим эсвэл лийрийг нимгэн зүс. Дараа нь самрын тос, зөгийн бал, самар, шоколад эсвэл наргил модны самрын үртэс гэх мэт зүйлсийг дээр нь нэмээрэй.

Хэвлэх