“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2024 оны 1-р сар, 28–29.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судраас суралцах, зугаатай үйл ажиллагаа зэрэгт зориулав!
1-р сарын 1–7
Таны гэрчлэл
Мормоны Номын удиртгал хуудаснууд
Мормоны Ном анх алтан ялтаснууд дээр бичигдсэн. Ялтаснуудыг харсан хүмүүс энэ номыг үнэн гэдгийг мэднэ гэж бичсэн байдаг (Гурван гэрчийн гэрчлэл, Найман гэрчийн гэрчлэлийг үзнэ үү). Мормоны Номын талаарх гэрчлэлээ бичиж эсвэл зураад, судартаа хавчуулаарай.
1-р сарын 8–14
Эрдэнэсээ хуваалцах нь
Судрууд бол агуу эрдэнэс юм (1 Нифай 5:21-ийг үзнэ үү). Цаасан дээр хэдэн эрдэнийн чулуу зураад, хайчилж ав. Хүн бүрийг Мормоны Номын нэг судрыг эрдэнийн чулуун дээрээ бичихэд урь. Эрдэнийн чулуунуудаа холиод, бүх судраа нэг нэгээрээ сонгон, унш.
1-р сарын 15–21
Тодорхой хийгээд эрхэм ялтаснууд
Их Эзэн Нифайд онцгой мөн мэргэн зорилгын тулд өөр нэг багц ялтас бүтээ гэв (1 Нифай 9-ийг үзнэ үү). Нугалсан цаас юм уу картон цаасаар өөрийн гэсэн багц ялтас бүтээгээрэй. (Чи өөрийн цаасыг эсвэл картон цаасаа хөнгөн цагаан цаасаар ороосон ч болно!) Ялтаснууд дээрээ Мормоны Номоос сурч мэдсэн зүйлсээ бичиж эсвэл зур.
1-р сарын 22–28
Бурханы хайр
Лихайн зүүдний талаарх судрын түүхийг 26-р хуудаснаас уншаарай. Одоо нэг мод зур. Модондоо гэр бүлийн гишүүн бүрээр нэг навч нэмүүлээд, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хайртайгаа харуулсан ямар нэг зүйлийг тэднээр хэлүүл.