Найз
Та нар өөрчлөлт гаргаж чадна
2024 оны 1-р сар


“Та нар өөрчлөлт гаргаж чадна,” Найз, 2024 оны 1-р сар, 32.

Найзаас найзад

Та нар өөрчлөлт гаргаж чадна

Оливиа Киттэрмэн, Рэйчил Питэрсон нартай хийсэн ярилцлагаас авав.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамд маш их хайртай. Тэд танд хайртай учраас таныг Өөрсөдтэй нь гэрээ байгуулахад буюу амлалт өгөхөд урьсан. Та баптисм хүртсэнээр эдгээр амлалтыг хийж эхэлдэг.

Та баптисмынхаа дараа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болдог. Энэ нь Тэнгэрлэг Эцэг танд гэрээнүүдээ сахина гэдэгт итгэж буй хэрэг юм.

Та гэрээнүүдээ сахихын тулд Сүмийн бүрэн гишүүний хувьд юу хийж чадах вэ? Та бусдыг Хүүхдийн хэсэгт урьж чадна. Та шинэ гишүүний хажууд суугаад, дуу сурахад нь тусалж чадна. Та бас Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаануудад тусалж чадна. Та бас өөрийн гэр бүлдээ удирдагч байж чадна. Та гэр бүлийн залбирал хийж мөн Хүүхдийн хэсэгт сурч мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүсэж болно.

Та ариун Сүнсний бэлэг хүлээн авсны дараа бусдын хэрэгцээг шинэ арга замаар олж харж чаддаг болно. Та Тэнгэрлэг Эцэгтээ залбирч мөн “Өнөөдөр хэнд тусалж чадахаа мэдэхэд минь туслаач” гэж хэлж болно. Ариун Сүнс ганцаараа сууж байгаа хэн нэгнийг олж анзаарч эсвэл найзтайгаа мэндэл гэж хэлж болох юм. Та бусдад туслах сонголт хийснээр том өөрчлөлт гаргаж чадна. Та Тэнгэрлэг Эцэгийн Сүмийн гишүүний хувиар үйлдэл хийж буй хэрэг юм.

Тэнгэрлэг Эцэг танд хайртай. Тэр таныг хаа явсан газраа өөрийн үлгэр жишээгээрээ манлайлахыг хүсдэг бөгөөд ингэснээр та бусдыг Түүнд ойртуулж чадна. Гэвч та үүнийг ганцаараа хийх шаардлагагүй гэдгээ санаарай. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд туслахаа хэзээ ч болихгүй. Тэд тантай хамт байгааг та мэдэж байгаа учир та өөртөө итгэлтэй байж болно. Та Есүс үргэлж таны талд байгаагаар төсөөлөн бодож болно.

  • “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 4–11.