Найз
Миний хувийн гэрчлэл
2024 оны 1-р сар


“Миний хувийн гэрчлэл,” Найз, 2024 оны 1-р сар, 38.

Та нарын бичсэн түүх

Миний хувийн гэрчлэл

Намайг Клөүи гэдэг, би 9 настай. Миний хобби бол теннис тоглох, дуулах бас найзтай болох.

Би Сүм дээр байх дуртай, бас Хүүхдийн хэсэгтээ туслах дуртай. Энэ нь надад сайхан санагддаг. Би бас бусдад үйлчлэх дуртай. Би гэр бүлдээ үнэхээр их хайртай. Би эмэгтэй дүү Аннадаа дугуй хэрхэн унахыг зааж өгсөн. Би заримдаа ээждээ аяга таваг цэвэрлэхэд нь тусалдаг.

Би бас гэр бүлийнхэнтэйгээ Мормоны Номоос унших дуртай. Би нэг өдөр Аммоны түүхийг уншиж байхдаа зүрх сэтгэлдээ Ариун Сүнсийг мэдэрсэн. Би тэр орой гэрийнхэндээ “Хүмүүс яагаад Мормоны Номыг үнэн гэдгийг би одоо ойлгож байна” гэж хэлсэн. Бидний Мормоны Номоос уншдаг түүхүүд үнэхээр болсон явдал гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэрсэн.

Сүм үнэнийг би мэднэ! Мормоны Номын түүхүүд үнэн гэдгийг би мэднэ. Бошиглогчид Бурханаар дуудагддаг гэдгийг би мэднэ. Номлогчид Есүсийг дагахад маань тусалж чадна гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.

Alt text

Зургийг Жованни Абэйлл