Найз
Төмсний чипсний талаарх сүнслэг өдөөлт
2024 оны 1-р сар


“Төмсний чипсний талаарх сүнслэг өдөөлт,” Найз, 2024 оны 1-р сар, 14–15.

Төмсний чипсний талаарх сүнслэг өдөөлт

Маяад орцыг нь шалга гэсэн хүчтэй мэдрэмж төрөв.

Энэ түүх АНУ-д болсон.

alt text

Маяа гүзээлзгэнэ хэрчээд, жимсний салаттай аяган дээрээ нэмж хийв. Жимс бол түүний дуртай хоол юм. Тэр жимсний тод өнгөнүүдэд дуртай байсан ба санаа зоволгүй иддэг байлаа.

Учир нь Маяа олон төрлийн хоолны харшилтай байв. Буруу хоол идэх нь түүнийг хүндээр өвчлүүлж магадгүй тул тэр болгоомжтой хандах хэрэгтэй байв. Тэр багадаа үнээний сүү санаандгүй ууснаас болоод амьсгалж чадахгүйд хүрч эмнэлэгт хүргэгдэж байв. Тэр дахин ийм зүйл тохиолдохыг хүсдэггүй байв.

Заримдаа найз нөхөд, гэр бүлийнхнээсээ өөр юм идэх нь хэцүү байдаг ч энэ нь аюулгүй байхад нь чухал гэдгийг тэр мэддэг болсон.

Маяа жимсний салатаа ширээн дээр тавиад, “Салат бэлэн боллоо” гэв.

Аав нь тогоогоо хутгангаа “Маш сайн байна! Манай зочид удахгүй ирнэ” гэв.

Маяа хаалганы хонх сонсоод хаалга нээж өгөхөөр гүйв. Жонсоны гэр бүлийнхэн, мөн номлогчид үүдэн дээр инээмсэглэн зогсож байв. Жонсоныхон тэдний гэр бүлийн найзууд байв. Маяа тэдэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байлаа. Тэр хүн бүрийг дотогш оруулахаар хаалгаа том нээв.

Тэднийг оройн хоол хүлээж байх зуур нэг номлогч Маяад илбэ үзүүлэв. Түүнийг яаж чихнээсээ зоос гаргаж байгааг тэр ойлгосонгүй.

Удалгүй хоолны цаг боллоо. Жонсон ах залбирал хэлэв. Дараа нь тэд бүгд тавгандаа хоол авахаар дараалан зогсоцгоож байлаа.

Маяагийн ээлж болоход тэр жимсний салатнаас том халбагадан авав. Тэр сүү орсныг нь мэддэг хэдэн хоолоо алгассаны дараа

нэг том ууттай чипс аваад, тавган дээрээ хэдийг тавилаа. Өмнө нь идэж байсантай нь адил харагдаж байсан болохоор нэгийг авч амандаа хийв.

Зажилж эхэлтэл түүнд нэг хүчтэй мэдрэмж төрөв. Нэгэн дуу хоолой орцыг нь шалга хэмээн түүний оюун санаанд шивнэв.

alt text

Маяа зажлахаа больж, уутан дээрх орцуудын жагсаалтыг харлаа. Чипсэнд сүү орсон байв.

Маяа салфетка шүүрэн авч, чипсийг аль болох хурдан амнаасаа гаргав. Нүдийг нь нулимс бүрхэн байв. Тэр арай залгиж амжаагүй байв. Гэвч муу зүйл тохиолдвол яах вэ?

“Ээж ээ! “Аав аа!” гэсээр Маяа аав ээж дээрээ гүйж очоод “Би сүүтэй чипс үмхчихлээ!” гэхэд,

ээж нь, “Зүгээр дээ. “Хоёулаа эмээ ууя” гэлээ. Маяа ээжийнхээ өгсөн эмийг залгиад, гүнзгий амьсгалав. Эм нь үйлчилтэл аав нь түүнийг тэвэрч байлаа.

Ээж нь хэдэн минутын дараа “Одоо яаж байна?” гэж асуув.

Маяа айж байсан ч түүнд муу юм тохиолдсонгүй. “Би зүгээр юм шиг байна”. Гэхдээ би адислал авч болох уу? гэхэд

Аав нь “Тэгэлгүй яах вэ”. “Номлогчдоос тусламж гуйгаад үзье” гэв.

alt text

Маяа сандал дээр суугаад, аав нь номлогчидтой хамт түүний толгой дээр гараа тавив. Тэд түүнийг аюулгүй байхаар адислав. Маяа тайвширлаа. Түүний тавгүй мэдрэмж алга болов.

Чи уутан дээрх орцыг шалгах ёстойгоо яаж мэдсэн бэ? гэж ээж нь асуухад,

“Би Ариун Сүнсний сэрэмжлүүлгийг мэдэрсэн!” гэв.

Аав нь түүнийг чанга тэврээд, “Чамайг сонссонд баяртай байна” гэлээ.

Маяа толгой дохив. Тэнгэрлэг Эцэг өөрт нь хайртай бөгөөд санаа тавьдгийг тэр мэдэв.

PDF түүх

Гэрэл зургийг Крисаннэ Сэрафин