“Унших зорилго,” Найз, 2024 оны 1-р сар, 36–37.
Унших зорилго
Андэрс чангаар унших дургүй байв.
Энэ түүх АНУ-д болсон.
Андэрс гэр бүлийн судраас унших үйл ажиллагааны үеэр эгчийнхээ уншихыг сонсож байв. Тэр таблет дээрээ дагаж харахыг хичээж байв. Гэвч үгнүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх хэцүү байлаа.
Андэрст уншихад үргэлж хэцүү байдаг байв. Тэр өнгөрсөн жил унших чадваргүй гэдгээ олж мэдсэн аж. Унших чадваргүй гэдэг нь уншихад төвөгтэй болгодог суралцах бэрхшээл гэсэн үг байв. Тархи нь үг, үсгийг хольж солин, унших гэж хичээх үед нүд нь хуудсан дээр тогтож харж чаддаггүй байв.
Эгч нь шүлгээ уншиж дуусахад, ах нь дараагийн шүлгийг уншив. Гэвч Андэрс уншсангүй. Тэр чангаар унших дургүй. Таблет дээр үгнүүдээ томруулах нь жаахан ч гэсэн тусалдаг ч тэр өөрийнхөө удаан, эв хавгүй уншиж байгаад сэтгэл зовнидог байв. Тэр уншихдаа маш их алддаг байв! Бусад хүний хувьд амархан зүйлийн төлөө тэр шаргуу хөдөлмөрлөх ёстой байлаа.
Андэрсын гэр бүл уншиж дууссаныхаа дараа нэг видео үзэв. Уг видео Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн тухай байсан ба
ахлагч Гонг “Өөрийгөө сорьж, мөн урагшлуулах хувийн зорилго тавь. Шинэ авьяас, сонирхол, ур чадвараа олж нээгээрэй”* гэв.
Андэрс тавьж болох зорилгуудынхаа тухай бодож үзэв. Тэр магадгүй жигнэмэг хийхийг сурч болох юм. Эсвэл хөл бөмбөг илүү сайн тоглохыг сурч болно.
Дараа нь тэр ширээн дээрх Мормоны Ном руу харав. Унших чадвараа сайжруулах нь тийм ч хөгжилтэй зорилго мэт сонсогдохгүй байсан ч тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт судар уншдаг болохыг хүсэж байв.
“Би ямар зорилго тавимаар байгаагаа мэднэ” гэж тэр аавдаа хэлэв.
“Юун тухай юм бэ?” гэж аав нь асуув.
Андэрс Мормоны Номоо аваад, “Би Мормоны Номын нэг шүлгийг өдөр бүр чангаар уншихыг хүсэж байна” гэв.
“Гайхалтай зорилго байна.” “Чи хэзээ эхлэхийг хүсэж байна вэ?” гэж аав нь хэллээ.
“Яг одоо!” гээд,
Андэрс өрөөндөө ороод, хаалгаа хаав. Тэр хэнд ч сонсогдохыг хүссэнгүй. Дараа нь Мормоны Номоо нээгээд зарим үгийг нь хольж хутгаж байсан ч эхний шүлгийг дуусгахад ердөө нэг минут зарцуулав. Муугүй шүү гэж тэр бодов.
Андэрс өдөр бүр судраа уншиж байлаа. Энэ нь үнэхээр хэцүү байв! Түүнд сайжрахгүй байгаа юм шиг санагдаж байлаа. Тэгсэн ч тэр бууж өгсөнгүй.
Гэтэл нэг өдөр сургуулийнх нь багш “Гайхалтай!” “Чамайг ийм хурдан сурч байгаад итгэж өгөхгүй байна” гэжээ.
Андэрс гэрийн даалгавраасаа өнгийн, “Үнэн гэж үү?” гэхэд,
багш нь толгой дохин, “Чи маш их сайжирч байна” гэв.
Андэрсыг цаасан дээрх үгнүүдээ харахад эдгээр нь уншихад өмнөхөөсөө хялбар болсон байв. Түүний судар уншиж дадлага хийх зорилго нь сурлагад нь хүртэл тусалсан байна.
Тэр гэртээ хариад судраа уншихаар дээд давхар луу гарав. Түүнийг хуудсаа гаргатал үгнүүд нь тогтож харагддаггүй хэвээрээ байсан ч санааг нь ойлгоход хялбар болсон байв.
Андэрс тэр орой гэр бүлээрээ судраас судалдагтаа баяртай байлаа.
“Аав аа,” “Би өнөөдөр уншихад тусалж болох уу?” гэхэд
аав нь инээмсэглэн, “Тэгвэл бүр сайн байна!” гэлээ.
Андэрс ах эгч нараа шүлгийг унших тоолонд анхааралтай дагуулан харж байв. Ээлж нь болоход тэр үг бүрийг зөв ойлгосон эсэхээ шалгахын тулд шүлгээ удаан уншиж байв. Уншиж дуусаад тэр дээш харав. Хүн бүр түүн рүү харан инээмсэглэж байлаа.
Андэрс төгс уншдаг болоогүй ч өөрөөрөө бахархаж байв. Тэр шаргуу хичээснээр Тэнгэрлэг Эцэг өөрт нь үргэлж туслах болно гэдгийг мэддэг болсон.