Найз
Өвөөгийн төгс үдэшлэг
2024 оны 1-р сар


“Өвөөгийн төгс үдэшлэг,” Найз, 2024 оны 1-р сар, 18–19.

Өвөөгийн төгс үдэшлэг

Бороо намдахгүй бол яах вэ?

Энэ түүх Самоад болсон.

alt text
alt text

Тэнгэр баргар, хар үүлтэй байв. Алекс үүлсийг ширтэн зогсоно.

ТАССС!

Аянга улам чанга цахилав. Борооны том, ширүүн дуслууд хаа сайгүй нүднэ.

Алекс толгой сэгсрэв. Энэ ч сайнгүй шүү. Тийм ч сайн биш. Самоад заримдаа бороо хэдэн өдрөөр ч тасралтгүй ордог аж. Гэвч тэр өвөөгийнхөө төрсөн өдрийг төгс болоосой гэж хүсэж байв.

Алекс өрөөндөө ороод орныхоо дэргэд өвдөг сөгдөөд,

“Тэнгэрлэг Эцэг минь,” “Маргааш өвөөгийн төрсөн өдрийн үдэшлэгээр бороо битгий оруулаач. Бид урилгаа аль хэдийн тараачихсан. Есүс Христийн нэрээр, амен” хэмээн залбирав

Алекс босохдоо аав ээж хоёр нь үүдэнд байхыг харав. Тэд инээмсэглэж байлаа.

“Чиний залбирлыг сонссонд дургүйцэхгүй биз дээ” гэж ээж нь хэлэв.

Алекс инээмсэглээд “Зүгээр дээ. Би маргаашийг өвөөгийн хувьд онцгой байгаасай л гэж хүсэж байна. Хэрэв бид дотор байвал онцгой байж чадахгүй шүү дээ. Бидэнд бүжиглэх зай байхгүй!” гэв.

Аав нь Алексыг мөрөөр нь чанга тэврээд “Цаг агаар ямар ч байсан өвөөдөө ямар их хайртайг чинь тэр мэдэх болно.”

Маргааш өглөө нь аав, ээж хоёр нь Алексаас гэр бүлийн залбирал хэлэхийг хүсэв. Бороо ширүүссээр, намдах шинжгүй харагдаж байв.

“Үдэшлэгийн үеэр бороо битгий оруулаач” гэж тэр хэлэв. “Бид бүгдийг, ялангуяа өвөөг маань цагийг сайхан өнгөрүүлэхээр адислаарай!”

Алекс тэнгэрийг өглөөжин ажиглав. Нэг хэсэгтээ бахь байдгаараа байсан ч удалгүй гайхалтай зүйл тохиолдох нь тэр.

“Хараач!” гэж Алекс хашхирлаа. “Тэнгэр цэлмэж байна!” Түүний гэр бүл хашаа руу гүйлдэн гарав. Үүлс нүүж эхэлжээ.

Хэдхэн цагийн дотор бүх үүл арилж, газар тогтсон шалбааг хүртэл хатсан байв. Алекс хашаагаа чимэглэхээр яаран гарав. Өвөө бас бусад зочин удахгүй ирнэ.

Өвөө нь ирээд маш их баярлав. Тэр гэрлийг, мөн өнгөлөг туузуудыг болон зочдыг харж байв. “Бүх зүйл сайхан харагдаж байна.” “Маш их баярлалаа!” гэж тэр хэлэв.

Үдэшлэг яг Алексын төсөөлж байсан шиг хөгжилтэй болов. Тэд өвөөгийн дуртай дуун дээр бүжиглэв. Хоолнууд, ялангуяа наргил модны самартай амтат талх амттай байв. Алекс бүр өвөөтэйгөө хамт дуулав.

Гэхдээ хамгийн гоё хэсэг нь Siva Taualugaгийн цаг байв. Энэ бүжгийг тухайн өдрийн хамгийн хүндтэй хүн бүжиглэдэг ба тэр хүн бол мэдээж өвөө нь байв.

Өвөө нь бүжиглэхээр боссон ч Алекс руу хараад, “Хүрээд ир, Алекс!” гэж дуудав. Алекс босоод, өвөөгийнхөө хажууд бүжиглэв. Удалгүй бусад бүх хүн бүжиглэцгээж байлаа.

alt text
alt text

Өвөө нь Алексыг тэврэхээр доош тонгойн, “Чи өнөөдрийг миний хувьд маш онцгой болголоо.” “Төрсөн өдрийн үдэшлэг төгс байлаа” гэж хэлэв.

Үдэшлэгийн дараа Алекс тэнгэр өөд ширтэв. Эргээд өтгөн хар үүлтэй болсон байв. Бороо дахин орж эхлэв. Энэ удаад Алексын санаа зовсонгүй. Тэнгэрлэг Эцэг өвөөгийнх нь үдэшлэгээр цаг агаарыг хангалттай удаан сайхан байлгасныг тэр мэдэж байв.

“Сайхан цаг агаартай байлгасанд баярлалаа.” “Ийм гайхалтай өвөө өгсөнд Танд талархаж байна” гэж Алекс залбирав.

PDF түүх

Зургийг Аугусто Замбонато