“Ариун сүмийн карт,” Найз, 2024 оны 1-р сар, 22.
Ариун сүмийн карт
Ариун сүм гэж юу вэ?
Ариун Сүм бол бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр байгаагаа мэдэрч чадах гайхалтай барилга юм. Ариун сүм болгон “Их Эзэний өргөө” гэсэн бичигтэй байдаг. Энэ нь ариун сүм бол ариун нандин бөгөөд дэлхийн бусад зүйлээс өөр гэдгийг бидэнд сануулдаг. Бошиглогчид биднийг ариун сүмд амар амгаланг мэдэрч чадна хэмээн амласан байдаг.
Тайландын Бангкок ариун сүм
-
Энэ бол Тайландын анхны ариун сүм бөгөөд
-
9 шовх орой бүхий 6 давхар барилга юм.
-
Ариун сүмийг барьж байхад хүчтэй шуурга болж ариун сүм маань үерт бараг автах дөхсөн ч Ариун Сүнс төслийн удирдагчид юу хийх ёстойгоо мэдэхэд нь тусалсан юм.
Коста Рикагийн Сан Хосе ариун сүм
-
Энэ бол Төв Америкт баригдсан хоёр дахь ариун Сүм.
-
Үүнийг Мексикийн гоёмсог цагаан гантигаар барьсан.
-
Энэ ариун сүм идэвхтэй галт уулаас нэг цаг машинаар явах зайд байдаг.