Найз
Есүс Христийн бас нэгэн гэрээ
2024 оны 1-р сар


“Есүс Христийн бас нэгэн гэрээ,” Найз, 2024 оны 1-р сар, 24–25.

Мормоны Номын тухай суралц

Есүс Христийн бас нэгэн гэрээ

Зураг
alt text

Мормоны Ном нь судрын нэгэн ном юм. Энэ нь Библитэй адил Есүс Христийн тухай бидэнд илүү ихийг заадаг. Иймээс энэ номыг “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэдэг.

Мормоны Ном нь Есүс Христ дэлхийд ирэх болно хэмээн заасан бошиглогчдын түүхүүдийг агуулсан байдаг. Энэ нь бас Түүний Амилалтынхаа дараа хэрхэн Америк тивд айлчилж мөн тэндхийн хүмүүст заасан тухай өгүүлдэг. Энэ нь бид Түүнийг хэрхэн дагаж чадах талаар бидэнд заадаг.

Есүс чамайг хайрладаг бөгөөд чамд туслах болно. Энэ бол Мормоны Номын чухал захиас юм.

Зураг
alt text

Судрын хайлт

  • Мормоны Номын эхний ном юу вэ?

  • Нифайн эцэг эхийг хэн хэн гэдэг вэ?

  • Мормоны Номын эхэнд гардаг Нифайн төрсөн ах нарыг хэн хэн гэдэг вэ?

Би Мормоны Номыг уншиж чадна!

Уншсаныхаа дараа зургийн хэсгийг будаарай. Та нар Ирээд, Намайг дага дахь долоо хоног бүрийн эдгээр судрыг уншиж болно.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Жарэд Бэкстранд

Хэвлэх