Найз
Нойр хүргэсэн судрын цаг
2024 оны 1-р сар


“Нойр хүргэсэн судрын цаг,” Найз, 2024 оны 1-р сар, 30–31.

Нойр хүргэсэн судрын цаг

Хэдийгээр эрт байсан ч Элвира судраас уншихын үнэ цэнийг мэдэж байлаа.

Энэ түүх Норвегт болсон.

Элвира аав нь дуудахад сэрэв. “Судрын цаг боллоо” гэж аав нь хэлэв.

Тэр орон дээрээ суугаад, аниатай нүдээ нухав. Гадаа харанхуй хэвээр, бас хүйтэн байлаа. Элвира тухлаг орноосоо босохыг хүссэнгүй.

Судруудыг унших нь Есүсийг илүү сайн таньж мэдэх арга зам гэж ээж нь хэлдэг байв. Гэхдээ өглөө бүр судар унших нь амаргүй байлаа.

Элвира шатаар удаан гэгч дээш гарч, Сигрид эгчийнхээ хажууд очин буйдан дээр суув. Тэр дэр тэврэн, дулаан үслэг хөнжилд нь шигдэн оров. Ах нарынх нь семинарын анги өөр өрөөнд онлайнаар эхэлж байв.

Аавынх нь утас дуугарав. Түүнийг хариулахад гэр бүлийн гишүүд дэлгэцэн дээр гарч ирэв. Нагац эгч Лив хувцсаа өмсөн, ажилдаа гарахад бэлэн болсон байв. Харин тэдний үеэл Дортиа нь Элвиратай адил унтлагын хувцастайгаа байлаа.

alt text

Элвира видео дуудлагаар тэдэн рүү даллангаа эвшээв. Тэд үргэлж нагац эгч Лив, Дортиа хоёртой хамт судар судлах цаг гаргадаг байлаа. Тэд Норвегийн өөр хэсэгт дөрвөн цагийн зөрүүтэй амьдарч байсан бөгөөд өглөө бүр бие бие рүүгээ утасдах зорилго тавьсан нь тэд бүгдийн хувьд судраа уншихад арай хялбар болжээ. Элвирад үеэлээ харах сайхан байдаг байв.

Хэдэн минутын дараа ээж нь бас дуудлагад нэгдэв. “Сайн уу, охид оо?” гэж ээж нь хэлэв. Тэр энэ долоо хоногт томилолтоор явсан байгаа ч гэр бүлийнхээ судрын цагаар залгаж байв.

Тэднийг залбирсны дараа Элвира судраа дэлгэв. Тэд Мормоны Номоос хамт уншиж байв. Хүн бүр шүлгүүдийг ээлжлэн уншиж байлаа.

Элвира бусдыгаа уншихад сонсож байсан ч нойрмоглосон хэвээр байв. Сигрид буйдан дээр буцаад унтсан байлаа. Элвира түүнийг ёвров. Гэвч шүлгийн нэг зүйл түүний анхаарлыг татах нь тэр.

“Мөн би төмөр бариулыг харав, мөн энэ нь голын эргийн дагуу сунан үргэлжилсэн бөгөөд дэргэд нь миний зогсох тэр модны зүг удирдсан авай”* гэж Дортиа уншлаа.

“Би энэ түүхийг мэднэ!” “Энэ Лихайн зүүд байна” гэж Элвира хэлэв. Тэр энэ зүүдний талаарх судрын видеог үзсэн байв. Уг зүүдэнд цагаан жимстэй үзэсгэлэнтэй мод гардаг ба хүмүүс тэр модонд хүрэхэд туслах бариулаас барьсан байв.

alt text

“Төмөр бариул юутай адилхан билээ? Санаж байна уу?” гэж ээж асуув.

“Судруудтай юу?”

“Яг зөв! гэж аав нь хэлэв. “Нифай дараа нь бариул нь Бурханы үгтэй адил гэж заасан. Бид Лихайн зүүдэн дэх хүмүүстэй адил бариулаас хэрхэн барьж чадна гэж та нар бодож байна вэ?”

“Бид яг одоо бариулаас барьж байна.” “Судрын цагаараа дамжуулан” барьж байгаа гээд Элвира Мормоны Номоо өргөлөө.

Ээж нь толгой дохиод “Бид судруудыг уншихдаа Есүс Христэд улам ойртдог. Яг л бариулаас зууран барьснаар амьдралын модонд улам ойртож байгаа хүмүүс шиг” гэв.

Тэднийг үргэлжлүүлэн уншиж байх зуур Элвира өөрийгөө бариулаас зууран барьсаар үзэсгэлэнтэй мод руу очиж байгаагаар төсөөлөн бодов. Тэр дахин нойрмоглосонгүй.

Удалгүй явах цаг боллоо. Нагац эгч Лив, ээж хоёр нь ажилдаа явах болов. Элвира, Сигрид, Дортиа гурав сургууль руугаа явахад бэлдэх хэрэгтэй байв.

“Бүгдээрээ баяртай!” Элвира дэлгэц дээр гэрийнхэн рүүгээ даллаад, “Та нарт хайртай шүү!” гэлээ.

Сургуульдаа бэлдээд доод давхар луу гүйж байхдаа Элвира халуун дулаан зүйл мэдэрсэн бөгөөд энэ мэдрэмж нь хөвсгөр хөнжлийнх бус харин Мормоны Ном үнэн гэдгийг түүнд хэлж буй Ариун Сүнс байсныг тэр мэдэж байв. Энэ нь уг өдрийг эхлүүлэх гайхалтай арга зам байв.

PDF түүх

Зураг чимэглэлийг Хэктор Борласка