“Би судруудыг уншиж чадна,” Найз, 2025 оны 1-р сар, 12.
Явж мөн биелүүл
Би судруудыг уншиж чадна.
Нифайн адил, та ч мөн явж мөн Их Эзэний зарлигласан зүйлсийг биелүүлж чадна. (1 Нифай 3:7-г үзнэ үү.)
Та судраас олон янзаар суралцаж болно. Доорхоос нэг, хоёр санааг хэрэгжүүлээд үзээрэй. Эсвэл өөрийнхөө санааг бичээрэй.
-
Судрын бичлэг үз
-
Судрын түүхүүдийг жүжигчлэн тогло
-
Судраа Gospel Library аппликэйшнаас сонс
-
Судрын түүхийн номоос зургуудыг хар
Би Сүм рүү явахаараа нам гүм өрөө олоод, судраас уншихыг хичээдэг. Судраас уншихад миний дотор сайхан мэдрэмж төрдөг. Миний дуртай судрын түүх бол Есүсийн төрсөн түүх юм. Учир нь би энэ түүхийг уншихаараа Ариун Сүнсийг хамгийн их мэдэрдэг.
Жак В., 10 настай, Словакийн Братислав хот.
Судруудыг хэрхэн судлах талаар залбирч, төлөвлөгөө гарга. Доор төлөвлөгөөгөө бич.