“Есүсийг хамтдаа дагах нь,” Найз, 2024 оны 1-р сар, 20–21.
Есүсийг хамтдаа дагах нь
Виллов Р., 7 настай, Австрали, Күйнсланд
Тайрөн М., 11 настай, Зимбабви, Машоналанд
Клэйтон, Тиа Ф. 8, 4 настай, АНУ, Техас
Давидай П., 8 настай Итали, Эмилиа-Ромагна
Андрей З., 9 настай, Канад, Алберта
Есүс Христээр дамжуулан би бүгдийг хийж чадна!
Брианна Ж., 9 настай, АНУ, Өмнөд Каролина
Би мацгийн ням гарагт гэрчлэлээ хуваалцах дуртай. Энэ нь надад сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь гэрчлэлийг минь өсгөдгийг би мэднэ.
Руби Б., 10 настай, АНУ, Массачусетс
Би найзуудтайгаа хамт амттан жигнэж, хөршүүдээ дайлах дуртай. Бид тэднийг баярлуулах гэсэндээ бяцхан зурвас үлдээдэг. Дараа нь хонхыг нь дараад хурдхан зугтдаг.
Алексис М., 10 настай, АНУ, Мэриланд
Манай ах савлуур дээрээс унаад уйлж эхэлсэн. Би түүнд босоход нь тусалсан. Бид мөстэй зайрмаг авахаар хамт явж, түшлэгтэй сандал дээр суугаад зайрмагаа идэцгээсэн. Би бусдад тусалж байхдаа аз жаргалтай болдог.
Этан M., 8 настай, Мексик, Коахуила
Би ням гарагт бассейны үдэшлэгт очихоор уригдсан ч явахгүй байхаар сонгосон. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахисан болохоор надад гоё санагдсан.
Дэз З., 11 настай, АНУ, Техас
Би толгойгоо цохиод, нүдээ гэмтээчихсэн. Эгчээсээ би миний төлөө залбирахыг хүссэн бөгөөд түүнийг залбирсны дараа амар амгаланг мэдэрсэн. Залбирал бол Тэнгэрлэг Эцэгийн бэлэг гэдгийг би мэднэ.
Лиди Ө., 6 настай, Мартиник, Форт-де-Франс
Манай гэр бүл гэрийнхээ ойролцоох Бурханы бүтээсэн онцгой газруудаар айлчилж очих дуртай.
Флор Р., 9 настай, Аргентин, Мендоза