2023
Холбогдох
2023 оны 7-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Холбогдох

Аура К.

16 настай, Кени, Найроби

Зураг
Залуу эмэгтэй

Гэрэл зургийг Бэнсон Арудо

Би жигнэмэг, бялуу хийх дуртай. Жигнэмэг хийхэд сайхан мэдрэмж төрж, би өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Бүгд л гоё амттанд дуртай байдаг шүү дээ. Нэг удаа ээж гал тогоонд гадилтай талхны бүх орцоо гаргаж тавьсан мөртлөө хийх янзгүй байв.

Би ээждээ гадилтай талх хийж өгөхөөр шийдлээ. Удалгүй гадилтай талхыг ээж өөртөө биш, харин суралцагчдадаа өгөхөөр бэлдэж байсныг би олж мэдсэн юм. Ээж намайг ийн тусалсанд их баярласан.

Номлогчийн ажил бол миний хийх дуртай ажил. Би хүмүүст судар тарааж, дуулал дуулж өгдөг Сүмийн зарим үйл ажиллагаанд дуртай байв.

Нэг удаа найз маань намайг Лиахона сэтгүүл уншиж байгааг хараад, надаас Сүмийн талаар асуусан. Би түүнд наманчлал, Есүс Христийн Цагаатгалыг тайлбарлаж өгсөн. Сонирхож байсан болохоор нь би түүнд Лиахона сэтгүүл өгсөн.

Бусдад Тэнгэрлэг Эцэгийн талаар илүү ихийг мэдэх боломж олгохын тулд би тэдэнтэй сайн мэдээг хуваалцах дуртай.

Хэвлэх