“Гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн бус найзуудаа дэмжих дөрвөн арга зам,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.
Амьдралд зориулсан тусламж
Гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн бус найзуудаа дэмжих дөрвөн арга зам
Та нөхцөл байдлаас нь үл хамааран хүн бүрд хайр, халамж мэдрэхэд нь тусалж чадна.
Гэр бүлүүд ямар ч байж болно. Жишээлбэл: Сүм дээр таардаг гишүүдийн гэр бүлийн гишүүд Сүмийн гишүүн бус эсвэл Сүмээс холдохыг сонгосон байж болох юм. Гэр бүлийн дэмжлэггүйгээр хүмүүст Сүмд явах, бүр нэгэн хэсэг гэдгээ мэдрэх хэцүү байж болно.
Та энэ тал дээр нь тэдэнд тусалж чадна.
Та төрөл бүрийн гэр бүлийг адислахад чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Та дараах арга замуудаар тусалж болно. Үүнд:
Туслах арга замуудыг эрэлхийлэн залбир
Сүмд ирдэг хүмүүсийн төлөө, тэдний гэр бүлийнхэнд хэрхэн тусалж болохоо мэдэхийн төлөө залбир. Хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэхэд бэлэн бай.
Гэр бүлтэй нь танилц
Боломжтой бол найзынхаа гэр бүлийнхэнтэй танилцахыг хичээ. Энэ нь найз тань гэр орноосоо ямар дэмжлэг авдаг, сүмд оролцоход юу тэдэнд хүндрэл үүсгэдэг зэргийг олж мэдэхэд тусална. Гэр бүлтэй нь илүү сайн танилцсанаар та тодорхой бөгөөд хэрэгтэй арга замаар туслах сүнслэг өдөөлт авч болох юм.
Сайн мэдээний дагуу тууштай амьдар
Гишүүдийг итгэл үнэмшлийнхээ дагуу амьдарч байгааг хараад, олон хүн Сүмийг сонирхож эхэлдэг. Хэн нь ажиглан харж байгааг та мэдэхгүй. Та зүгээр л сайн мэдээний дагуу амьдарснаар олон сайн үйлийг гүйцэтгэж чадна. Ийн үйлдэх нь таны амьдралыг адисалж, сайн мэдээний гэрлийг эргэн тойрныхондоо авчрахад тусална.
Зүгээр л эелдэг бай
Зүгээр л эелдэг байх нь ямар их өөрчлөлт авчирч болохыг дутуу үнэлж болохгүй. Жишээлбэл:
Хэрэв хэн нэгэн сүм дээр ганцаараа сууж байгааг харвал тэдний хажууд очиж суу эсвэл өөрийнхөө гэр бүлтэй хамт суухыг санал болго.
Хэрэв тэд өөрсдөө сүмд ирж эсвэл бусад үйл ажиллагаанд очиж чадахгүй бол тэднийг унаандаа суулгах юм уу өөрийн тань гэр бүлтэй хамт явахыг урь.
Найзуудаа ч гэсэн үйл ажиллагаанд оролцуулах нь мөн адил чухал. Тойргийн эсвэл гэр бүлийн үйл ажиллагаанд урих нь шалихгүй жижиг зүйл мэт санагдаж болох ч энэ нь найзад тань нэгэн хэсэг гэдгээ мэдэрснээр Аврагчид болон Түүний Сүмд ойр хэвээр үлдэхийг сонгоход тусалж болох юм.