2023
Сэргээх цаг
2023 оны 7-р сар


“Сэргээх цаг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Шат шатаар

Сэргээх цаг

Төлөөлөгч Петр Сэргээлтийн талаар хүмүүст юу гэж хэлснийг олж мэд.

Анхны үзэгдэл

Анхны үзэгдэл, Волтэр Рэйн

Сэргээх цаг

Петрийн ярьсан “сэргээх цаг” нь Есүс Христийн дахин ирэх үе юм. Хоёр дахь ирэлтийн дараа “дэлхий шинэчлэгдэж мөн диваажингийн алдар суугаа хүлээн авах болно” (Итгэлийн тунхаг 1:10).

Бүхнийг сэргээх үе

“Бүхнийг сэргээх үе” гэдэг нь сайн мэдээний Сэргээлт болох үеийг хэлж байгаа юм. Энэ цаг үед хожмын өдрүүд (бидний үе) болон Есүс Христийн дахин ирэх үе орно.

Сэргээлт нь буцаан авчрах эсвэл эргэн ирэх гэсэн утгатай. Сайн мэдээний Сэргээлт нь 1820 оны хавар буюу Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бошиглогч Иосеф Смитэд үзэгдэх үед эхэлсэн. Энэ бол Есүс Христийн цэвэр үнэн, санваарын эрх мэдэл болон Сүм гээд олон зүйл дэлхийд эргүүлэн авчирсан үе юм.

Дэлхийн үүслээс хойших түүний бүх ариун бошиглогч

Эрт цагаас хойш бошиглогчид Бурханы Хүү, Есүс Христ дэлхийд ирж, бидний Аврагч болно гэж зөгнөж байв. Тэд бас Есүс Христ хоёр дахь удаагаа ирнэ гэдгийг урьдаас хэлж байлаа.

Бошиглогчид бас Аврагч дахин ирэхээсээ өмнө Өөрийн сайн мэдээг болон Сүмийг дэлхийд сэргээнэ гэж зөгнөн хэлсэн. Бошиглогчдын зөгнөсөн Сэргээлт өнөө үед тохиож байна.