2023
Нэг багт орсон нь
2023 оны 7-р сар


“Нэг багт орсон нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Нэг багт орсон нь

Сургуулийн энэ хоёр өрсөлдөгч насан туршийн найзууд болсон.

Номлогч эгч нар

Гэрэл зургийг Жэффри Баркэр Эдвардс

Дил эгч Австралид номлолоо дуусгахад зургаахан долоо хоног үлдээд байхад, сүүлийн хэдэн долоо хоногоо Туала эгчтэй үйлчилж өнгөрүүлнэ гэдгээ мэджээ.

“Энэ нь миний хүсэж байсан зүйл байгаагүй” гэж Дил эгч хэлсэн юм.

Сагсан бөмбөгийн өмсгөлтэй залуу эмэгтэйчүүд

Дил эгч, Туала эгч хоёр Шинэ Зеландын Аукланд дахь өөр өөрийн ахлах сургуулийн хоорондоо өрсөлддөг сагсан бөмбөгийн багийн үндсэн тоглогчид байв. Тэд өрсөлдөгчид байлаа. Тэд финалын тоглолтоор ихэвчлэн бие биенийхээ эсрэг тоглодог байсан ба ана мана үзэлцдэг байв.

“Энгийнээр илэрхийлж хэлэхэд, бид талбайгаас гарахдаа шалбарсан, хөх няц болсон гардаг байсан” гэж Туала эгч хэлсэн юм.

Сагс тоглож байгаа залуу эмэгтэйчүүд

Дил эгч, Туала эгч хоёр сагсан бөмбөгийн бэлтгэл, тоглолтод их цаг зарцуулдаг байв. “Сагсан бөмбөг бидний амьдрал байсан” гэж Дил эгч хэллээ.

Ахлах сургуулиа төгссөний дараа тэр хоёрт өмнө нь төрдөггүй байсан ч номлолд үйлчлэх сүнслэг өдөөлтийг хоёул мэдэрсэн байна.

Үйлчлэхийг сонгосон нь

Туала эгчийн хувьд хүслээ Их Эзэнийхтэй нийцүүлэхэд хугацаа оржээ. “Би 21-тэйдээ сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэх шийдвэр гаргасан. Би онгоцонд суух хүртлээ итгэхгүй л байсан” гэж тэр хэлсэн юм.

Туала эгч Ковид-19 цар тахлын үеэр Австралид номлолдоо ирсэн ба хэдийгээр хэцүү байсан ч үйлчлэх шийдвэр гаргасандаа маш их талархдаг.

“Туала би өөрийгөө 21-тэй байхдаа ямар эгч байсныг төсөөлж ч чадахгүй байна. Би үнэхээр өсөж хөгжсөнөө мэдэрдэг.”

Дил эгч патриархын адислал авахдаа л номлолд үйлчлэх “тодорхой бөгөөд ойлгомжтой” сүнслэг өдөөлтийг мэдэрчээ. “Их Эзэний хүсэл үргэлж зөв зам байгаад зогсохгүй хамгийн сайн сонголт” тул тэр хэсэг хугацааны дараа үйлчлэх өдөөлтөө дагахаар шийдэв. Дуудлага нь ч ирж, тэр Австралид үйлчлэхээр ачаагаа баглалаа.

Алс хол газарт … нэг багт орсон нь

Дил эгч, Туала эгч хоёр нэг номлолд үйлчилсэн болохоор л шууд дотнын найзууд болчхоогүй юм. Олон жил өрсөлдөгчид байсан Дил эгч, Туала эгч хоёр бие биеэ өрсөлдөгчөөс өөрөөр харж чадахгүй, хэцүү байв.

Үнэндээ Туала эгч Дил эгчийг анх харсан өдрөө “тэр надад таалагдах ёстой гэж үү?” гэж боджээ.

Номлогч эгч нар

Зөрчилдөөнөө эцэслэсэн нь

Тиймээс Туала эгч, Дил эгч хоёр хамт үйлчлэхээр томилогдсон нь мэдээж сонин байв.

Тэд хоёулаа сагсан бөмбөгийн талбай дээр хэрхэн тоглож байснаараа бие биеэ дүгнэж байсан. Нэг нь нөгөөгөө түрэмгий, дийлэх дуртай, бүдүүлэг охин гэж бодож байлаа.

Гэвч тэд бие биеэ таньж эхэлснээр бүх зүйл өөрчлөгджээ. Туала эгчийг бодож байснаас нь “шал өөр хүн” байсныг Дил эгч ойлгосон юм. “Тэр үнэндээ хайраар дүүрэн бөгөөд хамт үйлчилж байсан хайртай хамтрагчдын маань нэг болсон” гэж Дил эгч хэлэв.

Туала эгчид ч мөн адил бодогдсон байна. Дил эгчтэй өрсөлдөх мэдрэмж нь амьдралд нь “өөрийн мэдэлгүй болж өрнөсөн зөрчилдөөн” байсныг тэр мэдээгүй байв.

Номлогч эгч нар

Дил эгчийг байгаагаар нь харж эхлэх үед зөрчилдөх, шүүмжлэх сөрөг мэдрэмжүүд нь хайрлах, ойлголцох мэдрэмжүүдээр солигдож байлаа. Туала эгч дуугүй хүн гэж боддог байсан “Дил эгчийг яриасаг хүн” болохыг ойлгосон юм.

Шинээр нөхөрлөх болсон Дил, Туала эгч хоёр эцсийн эцэст хэзээ ч жинхэнээсээ дайсан байгаагүйгээ ойлгожээ.

“Сагсан бөмбөгт бид хожих ёстой бас нөгөө багийн хэнийг ч болов дайсан гэж үзэх ёстой гэсэн үзлийг оюун ухаандаа суулгасан байдаг. Харин сагсан бөмбөг тоглож дуусахад тэд дайсан байхаа болино гэдгийг та нар мэдэрдэг. Магадгүй тэд хэзээ ч жинхэнэ дайснууд байгаагүй байх” гэж Дил эгч хэлэв.

Одоо Дил эгч, Туала эгч хоёр Бурханы баг буюу “нэг багт” орсноо мэднэ.

Есүс Христ

Христ тэдний дунд, Жудит Мэр

Есүс Христийн золиос бүх хүнд зориулагдсан

Энэ хоёр эгч хамтрагчид байхдаа хоёулаа Бурханы мутрыг мэдэрсэн төдийгүй Есүс Христийн Цагаатгалын хүч тэднийг эдгээж, өөрчилсөн гэдгийг мэддэг болсон.

“Есүс Христ өмнө нь буруу байсан бүхнийг эдгэрч, засарч мөн илүү сайжраасай гэсэндээ энэ золиосыг гаргасан. Бид уучилж чадна. Бид мартаж чадна. Бид цааш явж чадах ба юмс өөрчлөгдөх болно” гэж Дил эгч хэлэв.

Туала эгч, Дил эгч хоёр зөвхөн зөрчилдөөнөө арилгаад зогсохгүй, Бурханы адил бусдыг харж сурчээ.

“Энд ирж мөн хамтрагчаа болон бусдыг өөр өнцгөөс харах боломжтой байснаар хүн бүрийн түүх чухал гэдгийг би ойлгосон. Хүн бүрд Есүс Христийн Цагаатгал хэрэгтэй” гэж Туала эгч хэлэв.

Хэдийгээр хэцүү байж болох ч нэгэн цагт бие биеэ дайсан гэж харж байсан хоёр хүн хайраар нэгдэх боломжтой гэдгийг тэд мэдэж авчээ.

Туала эгч “Таны хэдэн настай, ямар үндэстэн байх, шашин шүтдэг, шүтдэггүй байх нь огт хамаагүй” гэж хэллээ.

Номлогч эгч нар залбирч байгаа нь

“Хэрэв би өмнө нь сайн харилцаатай байгаагүй хүнтэйгээ хамтран ажиллаж, хамтдаа нэг том зорилгын төлөө нэгдэж чадсан юм бол бусад хүн ч мөн адил чадна.”