“Дээрэлхэж буй хүүхдүүдийг болиулахад туслахыг хүсэж залбирсан нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.
Бат бөх суурь
Дээрэлхэж буй хүүхдүүдийг болиулахад туслахыг хүсэж залбирсан нь
Заримдаа хүмүүс биднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн, бусдаас өөр байгаагийн маань төлөө шүүмжилдэг. Өнгөрсөн жил сургууль дээр намайг олон хүн дээрэлхсэн. Гэвч хүмүүс дээрэлхэж буй хүмүүсээс өөрийгөө хамгаалахад минь надад туслах үед би Бурханы хайрыг мэдэрсэн юм. Энэ бүхэн Бурханы хамгаалалтын бамбай мэт санагдсан.
Намайг дээрэлхсэн хүмүүсийг уучлахын төлөө би залбирч билээ. Би тэднийг зүрх сэтгэлдээ уучилсан бөгөөд тааралдахаараа инээмсэглээд, сайн уу гэж мэндэлдэг.
Хөл бөмбөгийн багийнхантайгаа адил, би хүмүүсийг шүүдэггүй болоход нь бусдад туслах дуртай. Хүмүүс намайг болон бусдыг бүхэл бүтэн дүр зургаар нь хардаг байгаасай гэж би хүсдэг.
Матай Х., АНУ, Aризона