2023
Хэн нэгний залбирлын хариулт бай
2023 оны 7-р сар


“Хэн нэгний залбирлын хариулт бай,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Ирээд, Намайг дага

Үйлс 3

Хэн нэгний залбирлын хариулт бай

Сүнслэг өдөөлтийг дагах нь бидэнд өөрчлөлт гаргахад тусалдаг.

Петр, Иохан хоёр ариун сүмд хүн эдгээв

Өөрт байгаагаа л би чамд өгье, Волтэр Рэйн

Петр, Иохан 2 ариун сүмд хүн эдгээв.

Танд өгөх их зүйл байхгүй гэж бодогдож болох юм. Гэвч танд Есүс Христэд итгэх итгэл байгаа бөгөөд Түүнд итгэх итгэл нь зарим гайхамшигт зүйл рүү хөтлөхөд хангалттай.

Есүс Христийг үхээд, амилсны дараахан Петр, Иохан хоёр ариун сүмд очжээ. Алхаж чаддаггүй нэг хүн гадаа нь сууж байв. Тэр тэднээс гуйлга гуйлаа.

Петр түүнд “Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд —Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун гэж хэлэв” (Үйлс 3:6-г үзнэ үү; тодотгол нэмэгдсэн).

Петр түүнийг хөл дээр нь өндийлгөсөнд тэр амьдралдаа анх удаа хөл дээрээ зогсов. Тэр алхсан төдийгүй бүр баярлан цовхчиж байв. Петрийн Христэд итгэх итгэл түүнд санваарын хүчээр уг хүнийг эдгээх зоригийг өгсөн юм.

Гэхдээ үнэнийг хэлцгээе. Та хүн бүрийн өвчнийг үргэлж эдгээгээд байж чадахгүй нь мэдээж. Гэвч итгэл тань өөр арга замаар тус болж болно. Та Петрийн нэгэн адил өөрт байгаа зүйлээ өгч чадна.

Залуу эрэгтэйчүүд

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Өөрчлөлт гаргах

Та ганцаардахгүйн тулд эсвэл хэн нэгэнтэй найзлахын тулд залбирч байсан уу?

Яг тэр мөчид хэн нэгэн тантай таарч, утсаар ярьж эсвэл мессеж бичиж байсан уу? Тэд ердөө л тань шиг сүнслэг өдөөлт дагаж, сайжрахын тулд хичээж байсан байж болох юм. Тэд зүгээр л өөрт байгаагаа буюу байгаа багахан цаг, жоохон эр зориг, сайхан сэтгэлээ л өгсөн. Та ч бас итгэлээ сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэхэд туслах түлхэц болгон ашиглаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд “Бид өөрсдийн амьдралд Ариун Сүнсний нөлөөг таньж сурах ариун нандин үүрэг хүлээсэн”1 хэмээн заажээ.

Та хэн нэгний амьдралыг өөрчилсөн эсэхээ байнга анзаараад байдаггүй болохоор дараах сүнслэг өдөөлтийн зорилгыг ойлгоход хэцүү байж болох юм.

Гэхдээ чадах зүйлээ хийж үйлчлэхийг хичээснээр үр дүнг нь байнга хараад байхгүй ч аз жаргал, амжилтад хүрсэн гэсэн мэдрэмжийг авна. Сүнсний өдөөлтийг сонсох завгүй байсан ч Ариун Сүнс танд бусдад хэрхэн үйлчлэх талаар зааж сурган туслах болно. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Ихэнх тохиолдолд Бурхан бусад хүнийг ашиглан залбиралд хариулдаг. Тэрээр биднийг ашиглаасай гэж би залбирч байна. Бид хүмүүсийн залбирлын хариулт байх болтугай хэмээн би залбирч байна”2 гэж заасан.

Хүн бүрд баяр баясгалан

Та сайн сайхан зүйлсийг хийснээр бусдын залбирлын хариуг барьж, энэ амьдралдаа болон үүрд мөнхөд баяр баясгалантай байж чадна. Ахлагч Расбандын зааснаар “Энэ баяр баясгалан нь зовж зүдрэн, сэтгэлээр унах үед амар амгаланг авчирдаг юм. Энэ нь тайвшруулж, зоригжуулж, сайн мэдээний үнэнийг нээж, бидний Их Эзэний төлөөх мөн Бурханы бүх хүүхдээ гэсэн хайрыг өсгөн нэмэгдүүлдэг.”3 Өөрөөр хэлбэл, та ч бас Христтэй улам бүр адилхан болдог.

Байгаа жаахан цагаа, дуулгавартай байдлаа гээд өөрт байгаагаа л өг.

Заримдаа танд бага ч болов тусламж хэрэгтэй байх үе тохиож болох юм. Тэр үед ч мөн адил хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг бусдад сүнслэг өдөөлт илгээнэ. Та тэдний хариулт болсон шиг тэд ч гэсэн таны залбирлын хариуг өгөхдөө баяртай байх болно. Энэ нь олон тэрбум боломжит хариулт байгаа гэсэн үг бөгөөд дараагийнх нь гудамжаар өнгөрөхдөө сайн уу гэж мэндлэх тухай байж болох юм.