2023
Гэр орон, энэрэл хайрыг олж авч, нэгэн хэсэг гэдгээ мэдрэх
2023 оны 7-р сар


“Гэр орон, энэрэл хайрыг олж авч, нэгэн хэсэг гэдгээ мэдрэх,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Бат бөх суурь

Гэр орон, энэрэл хайрыг олж авч, нэгэн хэсэг гэдгээ мэдрэх

Сүм рүү явж буй нэгэн гэр бүл

Зураг чимэглэлийг Жэссика Паркэр

Төрсөн гэр бүлээ орхиж явах үедээ би зургаан настай байв. Маш гунигтай, аймшигтай санагдаж билээ. Үүнээс хэдэн сарын дараа би Есүс Христийн талаар анх удаа сонссон юм.

Хожим нь миний асран хамгаалагч болсон нэгэн гэр бүлийнхээр би айлчлан очих болсон. Тэднийх олон хүүхэдтэй байсан ба хүүхдүүд нь надад сайн хандахын зэрэгцээ Аврагчид хайртай байв. Шинэ гэр бүл маань намайг сүмд дагуулж явдаг байсан бөгөөд би тэнд аюулгүй, аз жаргал мэдэрдэг байлаа.

Хэдэн жил сүмд явж, судар уншиж байж би сайн мэдээ юу болохыг ойлгож, баптисм хүртэхийг хүсэх болов. Эцэст нь намайг 12 хүрэхэд асран хамгаалагч гэр бүл маань үрчлэн авч, би хүсвэл баптисм хүртэх боломжтой болж билээ!

Би баптисм хүртэхдээ гэрчлэлээ хуваалцаж, Бурханы хайр намайг агуу хүчээр нөмрөн авахыг мэдэрсэн.

Мормоны Номыг уншиж, Есүс Христийн талаар суралцах нь надад ганцаараа биш төдийгүй Бурханы хүүхэд гэдгээ олж мэдэхэд тусалсан. Юм санаснаар болохгүй үед ч Тэр үргэлж миний төлөө байх болно гэдгийг би мэднэ.

Вайлот Б., АНУ, Хавай