“Үрэлгэн хүү,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.
Аврагчийн ярьсан сургаалт зүйрлэл
Үрэлгэн хүү
Нэгэн тэрслүү хүү өв хөрөнгөө аваад, гэрээ орхин явжээ.
Тэр зугаацан, эцгийнхээ өгсөн бүхнийг үрэн таран хийв.
Өлсгөлөнд нэрвэгдэхэд тэр гахай тэжээдэг ажил хийх боллоо.
Нэг өдөр тэр гэртээ харьж, тусламж хүсэж болохоо ухаарав.
Тэр гэртээ хариад, эцгийнхээ хүү нь байх эрхгүй гэж бодсон тул гэрийнхээ зарц болохыг хүсжээ.
Гэвч эцэг нь үрэлгэн хүүгээ уучилж, хүү гэдгээр нь хүлээн авч, гэрийнхэн нь түүний эргэн ирснийг тэмдэглэв.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Үрэлгэн хүү нь Тэнгэрлэг Эцэгээ эсэргүүцсэн биднийг төлөөлдөг. Бидний хаашаа явсан, юу хийснээс үл хамааран Тэнгэрлэг Эцэг биднийг Өөр дээр нь буюу гэртээ, Есүс Христийн сайн мэдээнд эргэн ирээсэй хэмээн хүсдэг.
Бид төгс байх шаардлагагүй. Бид гэмшиж, даруусаж, Христэд ирж, наманчлах ёстой. Бурхан биднийг алдар суугаар хувцаслаж, жинхэнэ зохистой байдлыг маань бидэнд харуулах болно.