“Хэн нэгэн бидний итгэдэг зүйлийг шинжлэх ухаан үгүйсгэдэг гэж хэлбэл яах вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.
Нүдээ олсон хариулт
Хэрэв хэн нэгэн бидний итгэдэг зүйлийг шинжлэх ухаан үгүйсгэдэг гэж хэлбэл яах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурхан бүх үнэний эх сурвалж мөн. Шинжлэх ухааны лабораторид судалсан байна уу, Бурханаас шууд илчлэлтээр хүлээн авсан байна уу, Түүний хүүхдүүддээ илэрхийлдэг бүх үнэнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүлээн зөвшөөрдөг” хэмээн заасан (“Юу үнэн бэ?” Лиахона, 2022 оны 11-р сар).
Хэрэв хүмүүс шинжлэх ухаан сайн мэдээний үнэнтэй зөрчилддөг гэвэл дараах зүйлсийг санаарай.
Та баримт олж авах хэрэгтэй. Шинжлэх ухаан юуг баталдгийг (мөн баталдаггүйг), түүнчлэн Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ юуг баталдгийг (мөн баталдаггүйг) олж мэд. Судруудыг болон бошиглогчдын үгсийг судлахыг нэн тэргүүнд тавь.
Сүнслэг мэдлэг бодитой. Шинжлэх ухаан бол физик ертөнцийн тухай үнэнүүдээс суралцах арга юм. Гэвч Бурханы зарим үнэнийг зөвхөн илчлэлтээр бидэнд өгдөг. Та Ариун Сүнс “үнэхээр тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь ярьдаг” (Иаков 4:13) гэдэгт итгэлтэй байж болно.
Итгэл нь тэвчээрийг шаарддаг. Шинжлэх ухааны мэдлэг цаг хугацааны явцад шинэчлэгддэг. Заримдаа бид зүгээр л шинжлэх ухаан илчлэгдсэн мөнхийн үнэнүүдийг гүйцтэл хүлээх шаардлагатай байж болох юм. Бид нарийн ширийн зүйлс нь дүүргэгдэж байх зуур сүнслэг том үнэнүүдээс зууран барьж чадна.