2023
Гэр бүлийнхэн маань Есүс Христийн сургаалын дагуу амьдарч чадахгүй байвал би хэрхэн тэдэнд үлгэр жишээ үзүүлж болох вэ?
2023 оны 7-р сар


“Гэр бүлийнхэн маань Есүс Христийн сургаалын дагуу амьдарч чадахгүй байвал би хэрхэн тэдэнд үлгэр жишээ үзүүлж болох вэ?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.

Асуулт, хариулт

“Гэр бүлийнхэн маань Есүс Христийн сургаалын дагуу амьдарч чадахгүй байвал би хэрхэн тэдэнд үлгэр жишээ үзүүлж болох вэ?”

Үзүүл, үйлчил, хуваалц

Залуу эмэгтэй

“Сайн мэдээгээр амьдрах нь чамайг хэрхэн аз жаргалтай болгож байгааг гэрийнхэндээ харуул. Чи тэдэнд үйлчилж, туршлагаа хуваалцаж болно. Бас гэртээ гэр бүлийн үдэш хийхдээ номлогчдыг урьж болох юм.”

Лусиана М., 18 настай, Аргентин, Мендоса

Ойлгохыг эрэлхийл

Залуу эмэгтэй

“Манай гэр бүлийн зарим гишүүн Бурханы жишигтэй нийцэхгүй зарим зүйл хийдэг. Тэдний яагаад ийн хийж байгаа шалтгааныг ойлгохыг хичээ. Энэ нь чи тэдний хийж байгаа зүйлсийг хийх ёстой гэсэн үг биш юм. Хамгийн гол нь юу ч хийсэн, юу ч хэлсэн байсан тэднийг хайрла.”

Мэлоди И., 13 настай, АНУ, Техас

Аврагчийг дага

Залуу эмэгтэй

“Би үргэлж Сүмийн сургаалын тухай ярих замаар гэрийнхэндээ үлгэр жишээ болохыг хичээдэг. Би үргэлж Христийн тусгал болохыг хичээдэг. Хэрэв би Түүнийг дагавал гэр бүлдээ сайн үлгэр жишээ болж, Христийн гэрлийг тэдний амьдралд авчрахад туслах боломжтой гэдгээ мэднэ.”

Адалиа С., 19 настай, Бразил, Тио Гранде до Сул

Сэргээх дуу хөгжим тогло

Залуу эмэгтэй

“Би гэр орондоо Сүнсийг авчрах мэдээллийн сайн хэрэгслээр өөрийгөө хүрээлүүлдэг. Төгөлдөр хуур дээр сүмийн дуулал тоглох нь гэр бүлийн гишүүдэд маань хэцүү байсан ч баяр баясгаланг мэдрэхэд надад тусалдаг. Эргэн тойрныхон тань баяр баясгалан, амар амгалангийн төлөө Аврагчид найдахгүй байсан ч та үргэлжлүүлэн найд.”

Лоорэн Б., 14 настай, АНУ, Мэриланд

Тэднийг хайрла

“Гэр бүлийнхэн чинь чиний сонголтыг өөрчилж чадахгүй шиг чи тэдний сонголтыг өөрчилж чадахгүй ч тэднийг үргэлж хайрлаж чадна. Христ Өөртэй нь санал нийлдэггүй, тэр бүү хэл Өөрт нь дургүй хүмүүсийг хүртэл маш их хайрладаг байсан. Хүн бүр Бурханы хүүхэд бөгөөд тэд чиний хайраар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрдэг.”

Брүүклин Д., 17 настай, АНУ, Юта

Христтэй адил харахыг хичээ

Залуу эрэгтэй

“Христийнхтэй адил хайраар хайрлаж, сул талыг нь тойруулж харахыг хичээх нь тэдэнд ямар байгааг ойлгоход бидэнд тусална. Есүс Христ бидний хүн нэг бүрийг төгс ойлгодог. Хэрэв бид Түүнээс биднийг удирдахыг хүсэх юм бол бид Түүний адил бусдыг харж мөн тэдэнд тусалж эхэлнэ.”

Жонн К., 17 настай, АНУ, Индиана

Бүү шүү.

“Би тэднийг хайрлаж, эелдэг хандаж, шүүхгүй байхад суралцаж байгаа.”

Логан С., 18 настай, АНУ, Юта