Сүмийн аудитын албаны 2013 оны тайлан
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлд
Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээний 120 дугаар хэсэг дэх илчлэлтийн дагуу Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга болон Тэргүүлэх Бишопын Зөвлөлөөс бүрддэг Аравны нэгийн хуваарилалтын зөвлөл нь сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн нэгжүүд нь батлагдсан төсөв болон сүмийн бодлого, дүрэм журмын дагуу хөрөнгийг зарцуулдаг билээ.
Сүмийн Аудитын алба нь мэргэшсэн ажилтнуудтай бөгөөд Сүмийн бусад бүх албанаас хараат бус байж, сүмийн сан хөмрөгийг хамгаалан, өргөл болон зарлагыг зохих ёсоор зарцуулсан эсэхийг хянаж, аудит явуулах үүрэг хариуцлагатай билээ.
Хийж гүйцэтгэсэн аудитэд үндэслэн Сүмийн Аудитын алба 2013 онд хүлээн авсан бүх өргөл хандив, зарцуулсан зарлага болон сүмийн эд хөрөнгийг зохих тоо бүртгэл, батлагдсан төсөв, сүмийн бодлого, журмын дагуу нарийвчлан бүртгэж зохицуулсныг мэдэгдэж байна. Түүнчлэн Сүм гишүүдээ төсөв гарган түүндээ багтаан зарцуулж, өрөөс зайлсхийн, шаардлагатай үед хэрэглэх хуримтлалтай байхыг тэдэнд заадаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх бодлогыг дагаж мөрддөг.
Хүндэтгэсэн,
Cүмийн Аудитын алба
Kэвин Жэргенсен
Захирал