Сүмийн албан тушаалтнуудыг дэмжин батлах нь
Томас Спэнсэр Монсоныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр, Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр, Дийтр Фрийдрих Угдорфыг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжүүлэн батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүмүүс байвал гараа өргөж болно.
Боид Кэннэт Пакэрыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр мөн дараах хүмүүсийг уг чуулгын гишүүдээр дэмжүүлэн батлах санал оруулж байна. Үүнд: Боид К.Пакэр, Л.Том Пэрри, Рассэлл М.Нэлсон, Даллин Х.Өүкс, М.Рассэлл Баллард, Ричард Г.Скотт, Робэрт Д.Хэйлс, Жэффри Р.Холланд, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүдийг болон Арванхоёр төлөөлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжүүлэн батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Энэ удаа бид ахлагч Тад Р.Каллитэрийг Ерөнхий эрх мэдэлтнээс болон Далын Чуулгын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүнээс чин сэтгэлээсээ талархан чөлөөлж байна.
Бидэнтэй хамт талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Бид ахлагч Линн Ж. Роббинсыг Далын Чуулгын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүнээр дэмжин батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Бид дараах ах нарыг 2014 оны 5-р сарын 1-нээс эхлэн Бүсийн далаас чөлөөлж байна: Пэдро Э.Абуларак, Хулио А.Ангуло, Виктор А.Асконавиета, Дак Сүү Бэй, Хуан С.Баррос, Колин Х.Брикнэлл, Дэннис С.Бримхолл, Томас М.Чэррингтон, Ким Б.Кларк, Винн Р.Дюснап, Родолфо С.Франко, Г.Гуйлэрмо Гарсия, Хулио С.Гонзалэз, Мауро Хунот Ди Мариа, Ларри С.Кашэр, Дэвид Э.Лэсуэр, Пауло С.Лоурэйро, Стивэн Ж.Ланд, Абрахам Мартинэз, Хуго Э. Мартинэз, Сергей Н.Микулин, Кристофэр Б.Мундэй, Хирофуми Накацука, Чикао Ойши, Алэхандро С. Патаниа, Рэнэто М. Пэтла, Анатоли К. Рэшэтников, Жонатан С. Робэртс, Ж. Крэйг Рови, Робэрт Б.Смит, Уоррэн Г.Тэйт, Хэсбон О.Уси, Таниела Б. Уаколо, Ранди В. Вилкинсон, Чи Хонг (Сайм) Уонг.
Энэ хүмүүсийн гайхалтай үйлчлэлд бидэнтэй хамт талархлаа илэрхийлэхийг хүсч байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Бид Рассэлл Т.Осгуторп, Дэвид М.Макконки, Маттю О.Ричардсон ах нарыг Ням гаргийн ангийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлөөс гүн талархан чөлөөлөхийг санал болгож байна.
Бид бас Ням гаргийн ангийн ерөнхий албаны бүх гишүүнийг чөлөөлөхийг санал болгож байна.
Эдгээр ах, эгч нарын гайхалтай үйлчлэл, сүсэг бишрэлтэй байдалд бидэнтэй хамт талархал илэрхийлэхийг хүсч байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Бид Далын Нэгдүгээр Чуулгын шинэ гишүүнээр Чи Хонг (Сэм) Вонг, Жорг Клэмингат нарыг мөн Далын Хоёрдугаар Чуулгын шинэ гишүүнээр Ларри С.Качэр, Хуго Э. Мартинэз нарыг дэмжин батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Бид эдгээр ахыг Бүсийн далын шинэ гишүүдээр дэмжин батлах санал оруулж байна: Жулио Сизар Акоста, Блэйк Р.Алдэр, Алэйн С.Аллард, Таяичи Аоба, Карлос Ф.Аррэдондо, Владимир Н.Асташов, Жорж Т.Бэсэрра, Майкл Х.Боурнэ, Ромуло В.Кабрэра, Хосэ Клаудио Ф. Кампус, Николас Кастанэда, Волтэр Чатора, Фуук Чуин Зэно Чоу, Ж.Кэвин Энс, К.Марк Фрост, Маурисио Г.Гонзага, Леонард Д.Грийр, Хосэ Исагуйрэ, Майкл Р.Жэнсэн, Адолф Иоан Иоансон, Тай Гул Жунг, Висит Канахам, Сэрхий А.Ковалов, Сэржио Красносэлски, Милан Ф.Кунз, Браян Р.Ларсэн, Жэралдо Лима, В.Жийн-Пиэррэ Лоно, Тасара Макаси, Кумбулани Мдлэцэ, Дэйл Х.Манк, Эдуардо А.Норамбуйна, Юутака Онда, Рэймундо Пачэйко Ди Пино, Марко Антонио Рэйс, Стивин К.Рандалл, Р.Скотт Руния, Алексей В.Самаякин, Эдвин А.Сэкстон, Раул Х.Спиталэ, Карлос Уолтэр Трэвино, Хуан А.Урра.
Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Бид Тэд Р.Каллистэр ахыг Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчөөр, Жонн С.Таннэр ахыг нэгдүгээр зөвлөхөөр, Дэвин Г. Дуррант ахыг хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжүүлэн батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Таннэр, Дуррант ах хоёр одоогоор номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байгаа тул өнөөдөр Чуулганы төв байранд байхгүй байгааг хэлье.
Тэр хоёр 2014 оны 7-р сард номлолын ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдсөний дараа Ням гаргийн ангийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлийн ажлаа албан ёсоор эхлэх болно.
Бусад ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн дал, туслах бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг одоогийн дуудлагуудад нь дэмжин батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Ах, эгч нар аа, та нарын дэмжин баталсан санал, бидний төлөөх та бүхний залбиралд болон тасралтгүй итгэх итгэлд тань баярлалаа.
Шинээр дуудагдсан Ерөнхий эрх мэдэлтнүүдийг суудалдаа ирж сууна уу гэж урьж байна.