2013
Ариун сүм байдагт баярлацгаая!
2013 оны дөрөвдүгээр сар


Ариун сүм байдагт баярлацгаая!

Дарси Женсен АНУ-ын Калифорнид амьдардаг.

1893 онд Солт Лейкийн Ариун сүм баригдаж дууссан нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд том баяр болов. Энэ Ариун сүмийг барихад 40 жил шаардагдсан юм. Ариун сүмийг барихад хүүхдүүд мөнгө хандивлаж байсан учир Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф хүүхдүүд оролцох адислалын таван тусгай цуглааныг зохион байгуулсан ажээ.

Өнөөдөр дэлхий даяар олон Ариун сүмтэй болсон бөгөөд хүүхдүүд Ариун сүм барьж дууссаны баярыг тэмдэглэхэд тусалсан хэвээр байна. Хүүхдүүд үүнд хэрхэн оролцдог тухай үзнэ үү.

Солт Лейкийн Ариун сүмийг адислахад 12000 гаруй хүүхэд оролцжээ. Тэд Шугар Науз гадаснаас галт тэргээр ирсэн ажээ.

Галт тэрэгний энэ билетийг Солт Лейкийн Ариун сүмийг адислах тусгай цуглаануудад оролцох 16 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог байжээ. Төлөөлөгчид болон Тэргүүн Зөвлөлийн гишүүд Ариун сүм дотор хүүхдүүдэд хандан үг хэлдэг байжээ.

Заримдаа ариун сүмүүдийг шинэчлэн засварласны дараа дахин адисалдаг. Aляскийн Анкораж Ариун сүмийн адислалтыг тэмдэглэхэд хүүхдүүд дуу дуулж, соёлын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан билээ.

Аризоны Гилберт Ариун сүмийг баригдаж байх үеэр Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд тойргийнхоо хэн нэгэнд үйлчлэх зорилгыг долоо хоног бүр тавьж, хэрэгжүүлдэг байв.

Калифорнийн Сан Диего Ариун сүмийг баригдаж байх үед Мексикийн Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд Ариун сүмд зориулж алаг эрээн олбог хийсэн ажээ. Булангийн чулууг суурилуулах ёслолын үеэр Ерөнхий эрх мэдэлтнүүд уг олбогон дээр зогсож байжээ.

Канадын Манитобагийн Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд Саскатчеваны Режина Ариун сүмийн хананд гараа хүргэж үзэхийн тулд гурван цаг машинаар явж ирэн, хожмын нэг өдөр Ариун сүмийн дотор орж үзнэ хэмээн шийджээ.

Украйны Киевийн Ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаан дээр Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд зочдод зориулан “Би Ариун сүм харах дуртай” дууллыг дуулжээ.

Баруун Африкийн Хүүхдийн Хэсгийн 800 гаруй хүүхэд Ганын Аккра Ариун сүмийг адислах соёлын үйл ажиллагааны үеэр “Би Бурханы хүүхэд” дууг дуулжээ.

Ариун сүм бүрд адисалсан оныг нь сийлсэн булангийн чулуу байдаг. Ариун сүмийг адислахад Ерөнхий эрх мэдэлтнүүд булангийн чулууг зуурмагаар лацаддаг. 9 настай Айзик Б. Миссурийн Кaнзас хотын Ариун сүмийн булангийн чулууг лацдахад тусалж байгаа нь.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийг Нигерийн Аба Ариун сүмийг адислахаар ирэхэд нь Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд түүнд зориулан дуу дуулж өгчээ.

Гэрэл зургууд (зүүн талаас): Аризоны Гилберт Хайланд гадасны зөвшөөрлөөр нийтлэв; Сүмийн Түүхийн Номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; Ричард Н.Холзапфелын зөвшөөрлөөр нийтлэв; гэрэл зургийг авсан Линн Хаулетт; Мабел Палмер, Делберт Палмер: Рассел K.Андерсены зөвшөөрлөөр нийтлэв; гэрэл зургийг авсан Давид В.Пикар; Лори Гарсия; Герри Авант; Жюли Докстадер Хеапс; чимэглэлийг Брад Теаре