Бошиглогчийн хөрөг
Вилфорд Вудрафф
Вилфорд Вудрафф 1840-өөд оны үед Их Британид номлолд үйлчилжээ. Түүний үйлчлэлийн үр дүнд 1,000 гаруй хүн баптисм хүртсэн байна. Вилфорд Вудрафф хожим нь Ютагийн Сейнт Жоржийн Ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Тэр Сүмийн Ерөнхийлөгчийн хувьд Ютаг биеэ даасан муж болгохын төлөө зүтгэсэн юм. Тэрээр илчлэлт хүлээн авч, олон эхнэр авах ёсыг зогсоохыг зааварласан Албан Тунхаг 1-ийг гаргажээ.