Айлчлагч багшийн захиас бичиг
Ариун сүмийн гэрээнүүд
Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу. Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-аас үзнэ үү.
Ариун сүмд хүлээн авдаг авралын ёслолууд нь биднийг хэзээ нэгэн цагт Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очин мөнхийн гэр бүл болох боломжийг олгодог бөгөөд тэнгэрээс ирэх адислал, хүч чадлыг хүлээн авахын тулд гаргадаг бүх золиослол, чармайлт нь үнэ цэнэтэй гэдгийг тэд ухаарч ойлгодог”1 хэмээн Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлжээ. Хэрэв чи Ариун сүмд ороогүй бол дараах зүйлсийг хийж, Ариун сүмийн эрхэм нандин ёслолуудыг хүлээн авахад бэлтгэж болно:
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гуравт итгэдэг байх.
-
Есүс Христийн Цагаатгал болон сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлийг хөгжүүлэх.
-
Амьд бошиглогчийг дэмжиж, дагадаг байх.
-
Аравны нэгээ төлж, ёс суртахууны хувьд цэвэр ариун, шударга байж, Мэргэн Ухааны Үгийг сахин, Сүмийн сургаалуудын дагуу амьдардаг байх.
-
Их Эзэний хаант улсыг байгуулахын тулд цаг зав, авьяас чадвар, эд хөрөнгөө зориулдаг байх.
-
Гэр бүлийн түүхийн ажилд оролцох.2
Ерөнхийлөгч Монсон цааш нь сургасан нь, “Бид Ариун сүмд хийсэн гэрээнүүдээ сахиснаар тохиолдсон хүнд сорилт болон уруу таталт бүрийг даван туулах хүч чадалтай байх болно.”3
Судруудаас
Бидний түүхээс
“Наувугийн Ариун сүмийг адисалсны дараа Ариун сүмийн гадаа 5000 гаруй Гэгээнтнүүд цугласан ажээ. …
“Ариун сүмийн гэрээнүүдээс хүлээн авсан хүч чадал, адислалууд нь өрнөд нутаг руу хийсэн аяных нь үед өвлийн хүйтэн, зуны халуун, өлсгөлөн, ядуу зүдүү байдал, осол эндэгдэл, үхэл хагацлыг даван туулахад Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд тусалсан юм.”4
Сара Рич Нийгмийн Халамжийн Бүлгийн олон эгч нарын адил Ариун сүмийн ажилчнаар үйлчилж байжээ. Тэр туршлагын талаар ийн өгүүлжээ: “Хэрэв Ариун сүмд… Их Эзэний Сүнсээр бидэнд олгогдсон итгэл хийгээд мэдлэг байгаагүй бол бидний аян, зорилгоо хэрхэн биелүүлэхийг мэдэхгүйгээр харанхуйд тэмтчин бэдрэхтэй адил байх байсан биз ээ . … Гэвч бидэнд Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэл, бид бол Түүний сонгогдсон хүмүүс шүү дээ гэсэн мэдрэмж байсан … бөгөөд бид уй гашуугийн оронд баяр баясал болон чөлөөлөлтийн өдөр ирэх болно гэсэн бат итгэлтэй байсан.”5
Өрнөд нутаг руу хийсэн аян итгэлтэй Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүдийн хувьд “зорилгоо хэрхэн биелүүлэхийг мэдэхгүйгээр харанхуйд тэмтчин бэдрэх” явдал байгаагүй юм. Ариун сүмийн гэрээнүүд нь тэднийг зоригжуулж байлаа.