Санваарын дуудлагадаа хэрхэн үйлчлэх вэ?
1987 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.
Та хүмүүний бодгалийн үнэ цэнийн тухай тунгаан бодож үзсэн үү? Бид бүгдэд байдаг чадавхийн талаар та бодож үзсэн үү?
Нэг удаа намайг гадасны чуулганд оролцож байхад манай гадасны ерөнхийлөгч байсан Пол К.Чайльд Сургаал ба Гэрээ 18-ыг гаргаж: “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун” (10-р шүлэг ) хэмээн уншиж билээ.
Ерөнхийлөгч Чайльд тэгээд “Хүмүүний бодгаль хэр зэрэг их үнэ цэнэтэй вэ?” гэж асуув. Тэр асуултынхаа хариултыг бишоп, гадасны ерөнхийлөгч, дээд зөвлөхөөс авахыг хүссэнгүй харин ахлагч нарын чуулгын ерөнхийлөгчийг сонгожээ.
Ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч цочсоноо, түр зуур дуугүй болсон нь их л удах шиг санагдаж билээ. Тэгээд “Хүмүүний бодгалийн үнэ цэнэ бол Бурхантай адилхан болох хүч чадал мөн” гэж тэр хариулав.
Чуулганд оролцогч бүр энэ хариултыг тунгаан бодож байлаа. Ерөнхийлөгч Чайльд ах захиасаа цааш үргэлжлүүлэхдээ энэхүү сүнсээр нөлөөлөгдсөн хариуны талаар ярьсан юм.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн захиасыг заахаар бэлтгэсэн үнэ цэнэтэй бодгалиудад тусалж, заан, сүнслэгээр нөлөөлөх нь маш өргөн цар хүрээтэй ажил юм. Амжилт амар хялбар ирдэггүй. Амжилтын өмнө нулимс, хүнд сорилт бэрхшээл, итгэлийн сорилт, гэрчлэл ирдэг.
“Би та нартай үргэлж хамт байх болно” (Maтай 28:20) гэсэн Их Эзэний амлалт Бурханы үйлчлэгчдэд тайтгарлыг авчирдаг билээ. Энэхүү агуу амлалт дикон, багш нар, пристүүдийн чуулгын удирдах албан тушаалуудад дуудагдсан Аароны санваартан ах нар та нарыг урамшуулан дэмждэг. Энэ амлалт та нарыг номлолын талбарт үйлчлэхэд бэлтгэхэд тань урам хайрлах болно. Энэ урам хугарсан үед та нарыг тайтгаруулах болно.
“Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай”, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс `гарч ирдэг.
Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ;” (С ба Г 64:33–34). Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ үйлчилдэг хүмүүст гуйвшгүй бат бөх итгэл, байнгын оргилуун хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Миний үгийг унших ах нар номлолд үйлчлэх, золиослол хийх болон бусдын амьдралыг адислахад бэлтгэгдээгүй, бүр энэ дуудлагад хариулах боломжгүй байлаа ч гэсэн: “Бурхан дуудсан хүнээ дуудлагад нь тэнцэхээр болгодог” гэсэн үнэнийг санагтун.