Сүмийн эргэн тойронд
Өсвөр үеийнхний гэрэл зургийг авах хүсэлт
Энэ жилийн Мючелийн сэдэв бол “Ариун газруудад зогсогтун та нар, мөн бүү шилжин нүүлгэгд” (С ба Г 87:8) юм. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд ээ, Лиахона ариун газруудад зогсож буй та нарын гэрэл зургийг хайж байна. Гэрэл зургуудад гэр бүлтэйгээ хамт байгаа, үйлчлэл болон номлолын ажил хийж, уран бүтээл хийж, сайн мэдээг суралцаж, байгаль дэлхийг шинжиж байгаа болон өөр бусад зургууд орж болно. Энд зургаа хэрхэн явуулах талаар бичлээ:
-
Ариун газар зогсож буй гэрэл зургаа хэн нэгнээр авахуул.
-
Тэгээд өндөр нарийвчлалтай зургаа liahona@ldschurch.org вэб сайт руу явуулна уу.
-
Энэ нь яагаад таны хувьд ариун газар болохыг тайлбарласан захиасыг хавсаргана уу.
-
Э-мэйлдээ овог нэр, төрсөн огноо, тойрог болон гадасны нэр (эсвэл салбар болон дүүргийн нэр), эцэг эхийнхээ э-мэйл хаягийг бичээрэй.
Дэлхий даяарх өсвөр үеийнхний гэрэл зургийг дараагийн сэтгүүлд нийтлэх болно.
Төлөөлөгч Мароккод айлчлав
2012 оны 12-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд Өмнөд Африкийн Сьерра Леонед Сүмийн 3000 дахь гадсыг байгуулсныхаа дараа Мароккогийн Рабатын алслагдсан жижиг салбарт айлчилжээ.
Ахлагч Холланд Ням гарагийн оройн онцгой цугларалтын үеэр Сүмийн удирдагчид дэлхий даяарх гишүүдийг хэр алслагдсан болон хэр цөөхөн гишүүдтэй газар байгаагаас үл хамааран хайрладаг гэдгийг онцолжээ.
“Та нарыг мартаагүй ээ. Та нар бол Их Эзэний энэ эцсийн агуу эрин үе дэх Израилын цугларалтыг тогтоож мөн түргэсгэх гайхамшигт ажлын нэг хэсэг юм.”
Тегусигалпа Гондурас Ариун Сүмийг онцгойлон адислав
2013 оны 3-р сарын 17-ны ням гарагт соёлын арга хэмжээ болон гурван долоо хоногийн нээлттэй хаалганы өдөрлөгийн дараа Тегусигалпа Гондурас Ариун Сүмийг гурван хуралдаанаар онцгойлон адисалжээ. Уг онцгойлон адислалтыг Гондурас болон Никарагуа дахь Сүмийн бүх нэгжүүдэд нэвтрүүлсэн байна.
Гватемала хотын Гватемала Ариун Сүм рүү хэдэн цаг аялдаг байсан Гондурасын гишүүд анхны ариун сүмээ онцгойлон адислагдахыг хараад баяртай байлаа. Ариун Сүмийг анх 2006 оны 6-р сарын 9-нд Тэргүүн Зөвлөл зарласан бөгөөд 2009 оны 9-р сарын 12-нд Ариун Сүмийн одоогийн байгаа газрыг хөндөх ёслол болжээ.
Ерөнхийлөгч Монсон Германд айлчлав
2012 оны сүүлээр Ерөнхийлөгч Томас С.Монсон Германд айлчлан Гамбург, Берлин, Мюнхен, Франкфурт дахь Сүмийн гишүүдтэй уулзаж, тэднийг Есүс Христийг дагахыг уриалжээ.
Тэрээр Франкфурт дахь гишүүдэд “Тэр бусдыг өршөөснөөр өршөөлийг заасан. Тэр нигүүлсэнгүй байдлыг нигүүлсэнгүй байснаар заасан. Мөн Тэр Өөрийгөө өгснөөр бүхнээ зориулах үнэнч байдлыг заасан юм” гэжээ.