2013
Залуу эмэгтэйчүүд болон Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхий удирдагчид Азийн бүсээр зочлов
2013 оны дөрөвдүгээр сар


Залуу эмэгтэйчүүд болон Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхий удирдагчид Азийн бүсээр зочлов

2012 оны 11-р сард есөн өдрийн турш Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мэри Н.Күк болон Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Линда С.Рийвс нар Азийн бүс даяарх залуу болон ахмад бүх эгч нарт заавар зөвлөгөө өгч, сүнслэгээр урамшуулжээ.

Уг айлчлал нь Ирээд, Намайг дага хэмээх өсвөр үеийнхний сургалтын материалыг зарлах үеэр явагдсан байна. Уг сургалтын материалыг 2013 оны 1-р сараас эхлэн Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд болон өсвөр үеийнхний ням гарагийн ангид үзэх болно. Энэ шинэ сургалтын материал нь багш нарт Аврагчтай илүү адил заах мөн ангийн гишүүдтэйгээ илүү бат бөх харилцааг бий болгоход туслахад зориулсан юм.

Күк эгч болон Рийвс эгч нарын айлчлалын дараа Азийн олон өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эхчүүд амьдралаа цэвэршүүлж, өөрчлөн нийгэмдээ үлгэр жишээ болох хүсэлтэй болсон байна.

Рийвс эгч Хонг Конгд байхдаа өсвөр үеийнхэнд “Хэрэв та нар амьдралдаа цэвэр ариун байх юм бол хэний ч өмнө итгэлтэй зогсож чадна” гэж амласан байна.

Түүний үгнээс урам зориг авсан 12 настай Танг Как Кей цуглааны дараа “Би Мормоны Номыг өдөр бүр унших ёстой гэдгээ мэднэ. Наманчилж, зөв шударга амьдарч сурахыг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол надад заасан бөгөөд ингэснээр Христийн гэрэл хийгээд жинхэнэ аз жаргал намайг дүүргэх болно” гэжээ.

Күк эгч Энэтхэгт байхдаа Энэтхэгийн Ченнай дүүргийн шинэ цуглааны байран дахь гишүүд болон шинээр байгуулагдсан Хидерабад гадасны гишүүдтэй уулзжээ. Тэрээр залуучуудыг ирээдүйдээ бэлтгэлтэй байхыг зөвлөжээ. Тэрээр “Өөрсдийгөө боловсролоор цэнэглэ. Өөрсдийгөө хаант улсыг байгуулахад туслах чадваруудаар цэнэглэ. Гэр бүлдээ мөн тэднийг адислахын төлөө хийж чадах зүйлст анхаарлаа хандуул. Мөн сүнслэгээр бэлтгэхэд анхаар. Ингэснээр та тэдгээр сүнслэг өдөөлтүүдийг авах зохистой байж, хаашаа явж, юу хийхээ мэдэх болно” гэжээ.

Рийвс эгч Индонезид байхдаа Индонезийн шинээр байгуулагдсан Суракарта гадасны анхны чуулганд оролцжээ. Тэрээр “Бид тэдний даруу, хайраар дүүрэн сүнсийг мэдэрсэн. Ямар гайхалтай итгэлтэй гишүүд вэ!” гэж хэлжээ.

Мөн Рийвс эгч Малайзд айлчилж, Нийгмийн Халамжийн бүлгийн хэсэг эгч нартай ярилцжээ. Тэд Малайз дахь Нийгмийн Халамжийн бүлгийн байгууллагын хувьд авч үзэх онц чухал асуудлууд болон Сүм хэрхэн удирдамж, илэрхийлэлт өгч болох талаар хэлэлцжээ.

Рийвс эгч Тайванд байхдаа орон нутгийн гишүүдийн хүч чадал, үнэнч байдлыг онцолжээ. Тэрээр “Бид эндхийн гишүүд итгэлтэйгээр амьдарч, ариун сүмд тогтмол ордгийг мэдээд маш их баяртай байна. Тэд найз нөхөд, хөршүүддээ хайраар дүүрэн үлгэр жишээ болж байна” гэжээ.

Мэри Н.Күк болон Линда С.Рийвс нар Тайванд байхдаа бүсийн эрх мэдэлтнүүд болон Тайваны санваартны удирдагчид, гишүүдтэй уулзжээ.

Янг Чией Вений гэрэл зураг