Ариун сүмийн тухай асуулт, хариултууд
Бид яагаад Ариун сүмүүдийг адисалдаг вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Ариун Сүмүүд бол мөнхийн үнэнүүдийг мэдэж, ариун нандин ёслолуудад оролцдог ариун газар юм.
Ариун сүм дотроо ямархуу байдаг вэ?
Ариун сүм бол амар тайван, хүндэтгэлтэй, үзэсгэлэнт сайхан газар юм. Ариун сүмийн доторх юм бүхэн цэвэрхэн, эмх цэгцтэй байдаг. Бүх хүмүүс цагаан хувцас өмсөж, аяархан ярьдаг.
Ариун сүмүүдэд юу болдог вэ?
Эхнэр нь нөхөртэйгөө, хүүхдүүд эцэг эхтэйгээ лацдан холбуулж болно. Лацдан холболт нь гэр бүлүүдийг үүрд хамт байх боломжтой болгодог. Ариун сүмд эрэгтэй, эмэгтэйчүүд хувийн хишиг хэмээн нэрлэгддэг сүнслэг бэлгийг хүлээн авдаг. Тэд бас Ариун сүмийн гэрээнүүд хийлгүйгээр нас барсан хүмүүсийн өмнөөс хувийн хишгийг нь хүлээн авч, лацдан холболт хийлгэж болно.
Ариун сүмд өөр юу болдог вэ?
Ариун сүмүүдэд лацдан холболт болон хувийн хишгээс гадна өөр ёслолууд хийгддэг. Амьд сэрүүн байхдаа Сүмд элсэх боломжгүй байсан хүмүүсийн өмнөөс бусад хүмүүс баптисм хийлгэж, гишүүнээр батлуулж болно. Хэрэв чи 12 нас хүрсэн бөгөөд зохистой бол сайн мэдээг сонсолгүйгээр нас барсан хүмүүсийн өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах боломжтой.
Хэрэв манай гэр бүл Ариун сүмд ороогүй бол яах вэ?
Тэнгэрлэг Эцэг өөрийг чинь бас гэр бүлийг чинь мэддэг, хайрладаг. Тэр хүн бүрийг Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахыг хүсдэг. Ариун сүмд орохоор зохистой амьдар. Нэгэн өдөр Ариун сүмд хувийн хишгээ авах, тэнд гэрлэх зорилгыг одооноос өөртөө тавь. Тэнгэрлэг Эцэг тань өөрт чинь болон гэр бүлд чинь туслах болно.