Бошиглогчийн мөрөөр
Сүм хаана зохион байгуулагдсан бэ?
Сүмийн түүхэн дэх нэг чухал газрыг бидэнтэй хамт судлана уу!
Хэрэв Магги Лили хоёр Сүм хаана зохион байгуулагдсаныг мэдэхийг хүсвэл хол явах шаардлагагүй. Энэ нь ням гараг бүр тэдний сүмд явдаг газраас холгүй Нью-Йоркийн Фейетт дэх цуглааны байрны зэргэлдээх хаалга юм.
Сүм сүмийн барилга дотор биш, харин дүнзэн байшинд зохион байгуулагдсан юм. Бошиглогч Иосеф Смит 1829 онд Витмерийнхэнтэй хамт түр хугацаагаар амьдрахаар энд хүрч ирсэн. Тэр үед байсан дүнзэн байшин энд байхгүй харин тэр газар дээр жижигхэн дүнзэн байшин дууриалган барьсан байгаа.
Магги, Лили хоёрын цуглаанд ирдэг сүмийн байранд Витмерийн гэр болон тэнд болсон үйл явдлуудтай холбоотой зүйлсийг дэлгэн тавьсан зочдын төв байдаг.