2013
Гэр бүлийн үдшийн санаанууд
2013 оны дөрөвдүгээр сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглах өгүүлэл, үйл ажиллагаануудыг бичсэн байгаа. Зарим жишээг доор харуулав.

Есүс Христийн үүрэг зорилго ба үйлчлэл, 18-р хуудас: Ахлагч Рассел М.Нелсон Есүс Христийн амьдралаас бидний даган дууриаж болох таван зүйлийг хуваалцаж байна. Эдгээр таван зүйлийг болон тэдгээрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилц. Аврагчийн амьдралын тухай судрын түүх унших буюу (biblevideos.lds.org)-аас эдгээр үйл явдлуудын нэгнийх нь тухай Библийн видеог үзүүлж болно. Та бас Түүний амьдрал үйлчлэлийн тухай гэрчлэлээ хуваалцаж, “More Holiness Give Me” (Hymns, no. 131) дууллыг дуулж, хичээлээ дуусгаж болно.

“Жинхэнэ анд найз гэж хэн бэ?” 52-р хуудас: Та “Жинхэнэ анд найз гэж хэн бэ?” гэсэн асуултаар эхэлж болно. Ахлагч Роберт Д.Хейлсийн тодорхойлолтыг уншиж, бид ямар анд найзууд байж болох тухай ярилц. Өөрт чинь хэн нэгэн нь жинхэнэ анд найзын ёсоор хандсан туршлагаас хуваалцаж, сайн найз нөхөд болоход туслах зан чанаруудын тухай гэр бүлийнхэндээ ярьж өг.

“Ариун сүм байдагт баярлацгаая! 62-р хуудас: Гэрийнхэнтэйгээ хамт зургуудыг үзэж, хүүхдүүд нь Ариун сүм байдагт талархан тэмдэглэж болох янз бүрийн арга замын тухай ярилц. Хамгийн ойрхон оршдог Ариун сүмийн зургийг үзүүлж, Ариун сүмүүд яагаад онцгой чухал болох тухай ярилц. Гэр бүлүүд зөвхөн Ариун сүмүүдэд лацдан холбуулж болно гэдгийг онцлон тэмдэглэ. “Families Can Be Together Forever” [Гэр бүлүүд үүрд хамт байж чадна] (хуудас 65) дууг дуулж хичээлээ төгсгөж болно.

Төрөлх хэлээрээ

Лиахона болон Сүмийн бусад материалуудыг олон хэлээр www.languages.lds.org -аас үзэж болно.

Гэрэл зураг чимэглэлийг Коди Белл © IRI