Өсвөр үеийнхэнд зориулав
Бурхантай хийх таны хувийн ярилцлага
Бид ариун ёслолын залбирлуудыг сонссоноор Бурхантай хувийн ярилцлага хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг хэмээн Ерөнхийлөгч Айринг заажээ. Тэрээр дараах гурван зүйлийг бидэнд зөвлөмж болгосон юм. Эдгээр асуултыг тэмдэглэлдээ бичиж аван, энэ сарын турш ням гараг бүр тунгаан бод. Та нар эдгээр асуултын талаар тунгаан бодож, Ариун Сүнснээс хүлээн авсан удирдамжаа тэмдэглэлдээ бичиж болно.
-
Би Бурханыг баярлуулах юу хийсэн бэ?
-
Би юуны төлөө наманчлах буюу уучлал хүсэх хэрэгтэй вэ?
-
Бурхан намайг хэнд үйлчлэхийг хүсэх бол?