2013
Санал зөвлөмж
2013 оны дөрөвдүгээр сар


Санал зөвлөмж

Ариун Сүнс надад заадаг

Манай гэр бүл Сүмд нэгдсэнээс хойш би Лиахонаг уншсанаар ирдэг хүч чадлыг мэдэрсэн. Эдгээр хүчирхэг үгсээр дамжуулан би номлолд үйлчлэх урам зоригтой болсон. Уг сэтгүүлд маш олон сэдвүүдийн талаар ярилцдаг боловч хамгийн чухал нь Ариун Сүнс надад үүнийг унших бүрт заадаг явдал юм. Бид заасан зарчмуудыг суралцаж, уншиж, амьдралдаа хэрэгжүүлснээр бүр “дайсны газар нутагт” (see Boyd K. Packer, “How to Survive in Enemy Territory,” Liahona, Oct. 2012, 24) хүртэл эрх чөлөөтэй байж чадна. Аврагч амьд, дэлхий дээр санваар бий. Бурхан тэнгэрт байгаа.

Ньютон Т.Синяанг, Уганда

Залруулгууд

2012 оны 10-р сарын Лиахона 76, 77р хуудсан дээрх “Энэтхэгт анхны гадас байгуулагдлаа” сэдвийн зургуудыг Глейдс Вигг эгч авсан юм. Бид зурагчинг буруу зарласан бөгөөд уг алдааг гаргасандаа хүлцэл өчиж байна.

2012 оны 12-р сарын Лиахона 36-р хуудсанд байгаа “Ариун өөрчлөлт” сэдэвт гарсан Вижилийн гэр бүл 2011 оны 6-р сард биш харин 2010 оны 7-р сард баптисм хүртсэн юм. Мөн Андрэа Вижил 2012 оны найман сард биш харин долоон сард төрсөн юм.

Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалд: Лоренза Снөү, 2 дахь хуудасны зурган дээр нэр нь тавигдаагүй. Энэ бол Ерөнхийлөгч Снөүгийн хүү, Оливер Годдард Снөү юм. Мөн 28-р хуудасны гарчган дээр Бага Бригам Янг болон Францис М.Лиман нарын нэрийг сольж тавих хэрэгтэй.