2013
Сайн найз нөхдийн ач тус
2013 оны дөрөвдүгээр сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь

Сайн найз нөхдийн ач тус

Найз нөхөд бидний үйлдэлд, ялангуяа манай өсвөр үеийнхэнд хүчтэй нөлөө үзүүлдэг. “Тэд та нарын бодол санаа, үйлдэлд их нөлөө үзүүлдэг. Тэр ч байтугай та нарыг ямар хүн болох вэ гэдгийг тодорхойлоход тусална.1 Тэд та нарыг илүү сайн хүн байж, Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахад илүү хялбар болгон тусалдаг.2

Энэ дугаарын 52-53-р хуудсанд Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Элайн С.Далтон сайн найзтай болохыг эрэлхийлэх болон түүний ач тусын тухай заажээ. “Нэгнийхээ сайн сайхан зүйлээс суралцахыг эрэлхийлэх нь жинхэнэ нөхөрлөлийн мөн чанар юм” хэмээн тэр хэлжээ.

Эдгээр зарчим дээр үндэслэсэн нөхөрлөл нь интернетээр “найз нөхөд” болохоос огт өөр зүйл бөгөөд урт удаан хугацаанд жинхэнэ анд найзын холбоотой байж, ашиг тусыг нь хүртэхэд өсвөр үеийнхэнд тусална. Эцэг эхчүүд хүүхдүүд нь сайн найз нөхөдтэй байх болон сайн мэдээгээр амьдрахад урамшуулан дэмждэг сайн найз нарыг сонгон нөхөрлөхийн ач холбогдлыг ойлгоход нь хүүхдүүддээ тусалж чадна. Дараах зөвлөмжүүд ашиг тустай байж болно.

Өсвөр үеийнхэнд заах тухай зөвлөмжүүд

  • Сайн найз нарын жишээг гэр бүлээрээ судруудаас судал. Зан төлөвийн ямар чанарууд тэдний нөхөрлөлийг бат бөх болгосныг ярилц. (1 Самуел 18–23), Рут, Наоми хоёр (Рут 1–2-ыг үзнэ үү), Aлма болон Moзаягийн хөвгүүдийн тухай ярилц (Moзая 27–28; Aлма17–20-ийг үзнэ үү).3

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь найз нарын тухай хэсгийг нэгтгэн дүгнэ. Нөхөрлөл амьдралд чинь хэрхэн нөлөөлснийг өсвөр үеийнхэнтэй хуваалц. Тэд найз нартаа ямар нөлөө үзүүлдэг, найз нар нь тэдэнд ямар нөлөө үзүүлдэг тухай хуваалцахад тэднийг урь.

  • Энэ дугаар дахь Далтон эгчийн өгүүллийг унш. Сайн найзуудтай болох гэсэн охин Эмигийнх нь зорилгын тухай ярилц. Сайн найз нөхөдтэй болох зорилго дэвшүүлж, зорилгодоо хүрэхэд нь хүүхдүүддээ тусал.

  • Бусдад жинхэнэ анхаарал тавьж, инээмсэглэж мөн тэдний төлөө санаа тавьдаг гэдгээ мэдүүл. Бүх хүнтэй эелдэг, хүндэтгэлтэйгээр харьц. Эргэн тойрны хүмүүсээ шүүмжлэн, буруушаахыг цээрлэ.4

Өсвөр үеийнхэнд заах зөвлөмжүүд

  • Сайн найз байх нь бусдад туслахаас эхэлдэг. 2009 оны 5-р сарын Лиахона-гийн дугаараас “Калебыг дэмж” өгүүллийг уншиж, уулзсан хүн болгонд найрсаг хандах арга замуудын тухай хүүхдүүдтэйгээ ярилц.

  • Бид ямар ч нөхцөл, ямар ч орчинд бусдад найз нөхөр нь байх ёстой. “I’m Trying to Be Like Jesus”5 [Би Есүс шиг байхыг хичээдэг] дууллыг хамтдаа дуулж, дараа нь, ямар ч үед Аврагч шиг байх сайн найз нарыг хэрхэн сонгох тухай хүүхдүүдтэйгээ ярилц.

Эшлэл

  1. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 16.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө 16.

  3. Жеффри Р.Холланд, “Real Friendship,” New Era, 1998 оны 6-р сар, 62–66-г үзнэ үү.

  4. Залуучуудын бат бөх байдлын төлөө 16.

  5. “I’m Trying to Be Like Jesus,” Children’s Songbook, 78–79.

Зураг чимэглэлийг Тайя Морли