2013
Их Эзэнтэй зөвлө
2013 оны дөрөвдүгээр сар


Их Эзэнтэй зөвлө

Эдуардо Оливериа, Сеара, Бразил

Намайг 15-тай байхад ангийн маань нэг охин надад их таалагддаг байсан учир түүнтэй болзохсон гэж хүсдэг байлаа. Тэр үнэхээр сайхан охин байсан ч би 16 хүрэхээсээ өмнө түүнтэй болзохыг асууж болох эсэхдээ эргэлзэж байв. Тэгээд би Aлма 37:37-д, “Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно;” гэж байдгийг саналаа. Тиймээс би залбирч, шийдвэр гаргахаасаа өмнө Их Эзэний хариуг хэд хоног хүлээлээ.

Нэг өдөр сүм дээр бишоп намайг дараагийн ням гарагт үг хэлнэ үү гэж урив. Ямар сэдвээр үг хэлэхийг хүссэн гээч? Наад зах нь 16 нас хүртлээ болзоонд бүү яв! Энэ бол надад Их Эзэний өгсөн хариу байлаа өөрөөр хэлбэл, 16 нас хүрэхээс өмнө болзоонд явж болохгүй гэжээ. Би хэн нэгэнтэй болзож үзээгүй байж, юу заах болж байна аа?

Би Их Эзэнтэй зөвлөсөн учраас миний амьдралын талаар Их Эзэн ямар хүсэлтэй байдгийг мэдэж, үүнийхээ ачаар уруу таталтаас ангид байж чадсан юм. Хэрэв бид Их Эзэнтэй зөвлөх юм бол Тэр бидэнд Өөрийн хүслийг хэлж өгөх бөгөөд үүгээр дамжуулан бид агуу ихээр адислагддагийг би мэднэ.