2015
Түүнтэй хамт сэргэг байх ганцхан цаг
нэгдүгээр 2015


Бид Христийн тухай ярьж байна

Түүнтэй хамт сэргэг байх ганцхан цаг

Зохиогч нь Перугийн Айсад амьдардаг.

Priest kneeling in prayer at the sacrament table.

Би нэг өдөр ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхээр бэлтгэж байлаа. Би 2008 оны 3-р сарын Лиахона дээр нийтлэгдсэн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын бичсэн “Есүс Христийн Цагаатгал” хэмээх өгүүллийг судалж байв. Ахлагч Холланд энэ өгүүлэлдээ Гетсеманий цэцэрлэгт Орсон Ф.Витнийн (1855–1931) Аврагчийг харсан нэгэн зүүдний талаар дурджээ. Ахлагч Витни Аврагчийн үүрсэн зовлон, шаналлыг харснаа дүрсэлсэн байна. Тэгээд тэрээр бичихдээ:

“Тэрээр удалгүй босож, төлөөлөгчдийн сөхөрч суугаад, гүн гэгч нь унтаж байсан газар руу очив! Тэрээр тэднийг зөөлнөөр угзарч, сэрээгээд аядуу зөөлөн хэрнээ зэмлэнгүй дуугаар та нар надтай хамт ганцхан цаг сэргэг байж чадсангүй гэж үү хэмээн асуужээ. …

“Тэрээр нөгөө газартаа эргэн очиж дахин залбираад, буцаж төлөөлөгчид дээрээ очиход тэд мөн унтаж байлаа. Тэрээр дахин тэднийг сэрээгээд, тэднийг зэмлэж, урьдын газраа эргэн ирж залбирав. Тэрээр үүнийг гурван удаа давтсан юм.”1

Намайг үүнийг унших үед илчлэлтийн сүнс миний оюунд орж ирэв. Тэрхэн агшинд би ням гараг бүр ариун ёслолын цуглаанд ирэх нь “Түүнтэй хамт ганцхан цаг сэргэг байж” чадах арга зам болохыг ойлгосон юм. Түүнээс хойш энэ бол Тэнгэрлэг Эцэгтээ илүү утга учиртай залбирч болох цаг юм байна гэдгийг би мэдэж авсан. Залбирал нь бүх цаг үед чухал хэдий ч ариун ёслолын цаг дээр байдаг тэрхүү Сүнс нь Тэнгэрлэг Эцэгтэй болон Аврагч, Есүс Христтэй биднийг ойртуулдаг нэгэн боломж билээ. Бид санаа бодлоо Их Эзэнд төвлөрүүлснээр бидний гэм нүглийг Өөр дээрээ авч, зовон шаналсан тэрхүү мөчид Түүнийг дагаж буй хэрэг юм. Энэ бол бидний төлөө зовж шаналсан Түүний шаналлыг хүлээн зөвшөөрөх цаг юм.

Ариун ёслолын цуглаан нь миний хувьд хамгийн чухал зүйл билээ. Энэ нь миний хувьд хязгааргүй авралын цаг юм. Энэ нь залбирал болон сүнсээр гэрээнүүдээ хүндэлж, Аврагчийн төгс жишээг дагахаа санаж, амлалт өгдөг ариун нандин цаг болсон. Тэр амьд бөгөөд намайг хайрладгийг би мэднэ. Зөвхөн Түүний золиослолоор болон Түүний урсгасан үнэт цусаар дамжуулан бид бүгд аврагдаж чадна гэдгийг би мэднэ. Би “Түүнтэй хамт сэргэг байж” ажилласнаар миний ойлголт гэгээрч, амьдрал минь адислагдаж, Түүний оршихуй дахь мөнх амьдралын талаарх миний алсын хараа гүнзгийрсэн учраас энэ нь үнэн гэдгийг би мэднэ.

Эшлэл

  1. Орсон Ф.Витни, Жэффри Р.Холланд, “The Atonement of Jesus Christ,”-ээс эш татав. Liahona, 2008 оны 3-р сар, 33.

  2. Дон Р.Кларк, “Ариун ёслолын адислалууд,” Лиахона, 2012 оны 11-р сар, 104–06.