2015
Аврагч зөрчилдөөний сүнс нь чөтгөрөөс ирдэг хэмээн хэлсэн. Хүмүүстэй санал нийлэхгүй байх болон тэдэнтэй зөрчилдөхийн ялгаа нь юу вэ?
нэгдүгээр 2015


Аврагч зөрчилдөөний сүнс нь чөтгөрөөс ирдэг хэмээн хэлсэн (3 Нифай 11:29-ийг үзнэ үү). Хүмүүстэй санал нийлэхгүй байх болон тэдэнтэй зөрчилдөхийн ялгаа нь юу вэ?

Хүмүүс өөр өөр үзэл бодолтой байх нь хэвийн зүйл бөгөөд Есүс Христийн дагалдагчдад итгэдэг зүйлсийнхээ төлөө зогсох шаардлагатай үеүд байдаг. Гэвч бид уурлан, хурц ширүүн аргаар, үг хэлээр доромжлолгүй эерэг, үнэн зөв арга замаар байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Тиймээс бид маргаан зөрчилдөөнөөс хэрхэн зайлсхийж чадах вэ?

Бид “санал зөрөлдөөнөө илэрхийлэхгүйгээр санал нийлэхгүй” байж болно гэдгийг та нар магадгүй сонссон байх. Зөрчилдөөнөөс зайлсхийх нь та нарын хүсэл, эрмэлзлээс эхэлдэг. Судруудад “их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг” (Сургаалт үгс 13:10) хэмээн өгүүлдэг. Хэрэв та нар “маргаанд ялахад” юм уу, “өөрийгөө зөвтгөхөд” илүү анхаарах юм бол зөрчилдөөний сүнсийг дагаж байгаа нь бараг тодорхой юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон зөрчилдөөнөөс зайлсхийх зарим арга замыг заасан юм: (1) “бусдад хайр энэрлээ үзүүлэх”, (2) “хувийн эрх ашгийнхаа төлөө эсвэл алдар хүнд хүлээн авахын тулд зөрчилдөөний сүнстэйгээр ярих эсвэл бичих хүслээ хазаарлах”, мөн (3) “хүлцэнгүй даруухнаар Бурханыг үнэнчээр [хайрлах].”1 Тэгснээр бид зөрчилдөөний Сүнсийг биш, харин Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж чадна.

Эшлэл

  1. Рассэлл М.Нэлсон, “The Canker of Contention,” Ensign, 1989 оны 5-р сар, 70–71.