2015
Есүс Христийн зан чанарууд: Дуулгавартай Хүү
нэгдүгээр 2015


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христийн зан чанарууд: Дуулгавартай Хүү

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэж авахаар эрэлхийл. Аврагчийн амьдрал болон зорилгыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж мөн айлчлагч багшлалтаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг reliefsociety.lds.org-аас үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Бид Есүс Христийн дуулгавартай байдлын үлгэр жишээг дагаснаар Түүнд итгэх бидний итгэл өсөн нэмэгддэг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Христ юуны өмнө Эцэгтэйгээ харилцах харилцаандаа өөрийгөө тодорхойлохдоо түүнийг хайрлах, дуулгавартай дагах, цорын ганц үнэнч хүү нь байж түүнд захирагдахаар сонгосон нь гайхамшигтай биш гэж үү.” Дуулгавартай байдал бол тэнгэр дэх анхны хууль юм”1 гэж хэлжээ.

Судрууд “Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (С ба Г 130:21) хэмээн заадаг. Дуулгавартай байдлаар дамжуулан Бурханд ойртож, Аврагчийн Цагаатгалын хүчийг амьдралдаа урьснаар бидний сүнслэг байдал өсөж хөгждөг.

“Бид Есүс Христийн сайн мэдээний зарчимд болон зарлигуудад дуулгавартай байснаар Бурханаас бидэнтэй хийсэн гэрээндээ амласан адислалуудын тасралтгүй урсгалыг хүлээн авах болно.” Эдгээр адислал нь зүгээр л үйлдүүлэх бус, харин үйлдэхэд бидэнд хэрэгтэй эх сурвалжуудаар биднийг амьдралын туршид хангадаг юм. … Дуулгавартай байдал нь амьдралаа хянах илүү агуу чадварыг болон ирээд хийж бүтээх илүү агуу чадавхыг бидэнд өгдөг”2 хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон хэлжээ.

Нэмэлт судрууд

Лук 22:41–46; Сургаал ба Гэрээ 82:10; 93:28

Судруудаас

“Зарлигуудад үргэлж дуулгавартай байснаар ирдэг сүнслэг хүч чадлыг өөр хүнд өгч болох уу? гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар асуужээ. “Тодорхой хариулт нь … үгүй.”3

Энэ зарчмын нэгэн жишээ бол арван охины тухай сургаалт зүйрлэл билээ. Охид бүгдээрээ “Хүргэнийг угтахаар” дэнлүүгээ авсан ч зөвхөн ухаалаг тав нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байна. Мунхаг тав нь дэнлүүгээ авсан ч “тосыг нь авсангүй.”

Гэтэл шөнө дөлөөр хашгирах дуун гарч, “Хараач хүргэн байна. Түүнийг тосож авцгаа” гэлээ. Нөгөө охид бүгдээрээ босож, дэнлүүгээ бэлдэв. Гэтэл мунхгуудад тос байсангүй. Тэд ухаалгуудад “Бидэнд тосноосоо өгөөч; бидний дэнлүү бөхөх нь” гэжээ.

Ухаалгууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин руу очиж, тос худалдаж ав” гэжээ. Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найранд оров. “Тэгээд хаалгаа хаажээ”

(Матай 25:1–13).

Эшлэлүүд

  1. Жэффри Р.Холланд, “The Will of the Father in All Things” (Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1989 оны 1-р сарын 17), 4, speeches.byu.edu.

  2. Д. Тодд Кристоффэрсон, “Гэрээнүүдийн хүч,” Лиахона, 2009 оны 5-р сар, 21.

  3. Дэвид А.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Лиахона, 2012 оны 11-р сар, 109.