2015
Анхаарч халамжилдаг найзууд
нэгдүгээр 2015


Бидэнд гараа сунгаач!

Өдөр бүр дэлхий даяар хүүхдүүд бусдад туслах арга замуудыг олсноор анхаарал халамжаа харуулдаг!

Жигнэмэг ба хүүхэлдэйнүүд

Манай гэр бүлд “үйлчлэл хийдэг улирал” байдаг байв. Ах бид хоёр асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан хүүхэлдэйнүүд хийдэг байлаа. Бид бас гал унтраагчдад шоколадтай жигнэмэгүүд хүргэж өгч, нуурын эрэг цэвэрлэдэг байсан юм. Бид үйлчлэл хийдэг байсанд би баяртай байдаг!

Тобин П., нас 9, АНУ, Айдахо

Аз жаргалын дуунууд

Бид үйлчлэлийнхээ онцгой өдрөөр асрамжийн төвүүдэд айлчилж очдог байв. Биднийг Хүүхдийн хэсгийн болон бусад дууг дуулж эхлэхэд хүмүүс алга ташин, хамт дуулж эхэлдэг. Тэдний зарим нь бүр бүжиглэнэ гээч! Бид тэднийг тэврээд, тэдэнд зориулан хийсэн картуудаа үлдээдэг байлаа.

Португаль, Лэйриа дүүрэг

Христийн мэндэлсний баяраас ч илүү

Аав, ээж хоёр маань өдөржин ажиллаад ядарсан байв. Би аяга тавагнуудаа угааж, хураагаад; шал, ширээ болон гал тогооны ширээгээ цэвэрлэв. Дараа нь би зочны болон тоглоомын өрөөгөө цэвэрлэв. Ээж, аав хоёр сэрээд, Христийн мэндэлсний баяраас ч илүү сайхан байна гэж хэлэв!

Камбри Г., нас 11, АНУ, Жоржия

Оймстой хайрцаг төсөл

Гэр оронгүй хүмүүс өвөл маш их даардаг! Бид бүсийнхээ гэр оронгүй хүмүүст зориулан дулаан оймс цуглуулахаар шийдэв. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд энэ ажилд тусалснаар удалгүй бидний хайрцаг орон гэргүй хүмүүст зориулсан хэдэн зуун оймсоор дүүрсэн юм!

Канад, Альберт