2015
Аббигийн хамгийн чухал 10 зорилгын жагсаалт
нэгдүгээр 2015


Аббигийн хамгийн чухал 10 зорилгын жагсаалт

“Ярилцаж мөн сонсох цаг гаргах нь” сэдэвт хэлсэн үгээс авав. Лиахона, 2012 оны 4-р сар 37.

“Энэ бол бүх хүмүүний авралын төлөвлөгөө юм” (Мосе 6:62).

Намайг залуу эмэгтэйчүүдийн ангид сууж байтал багш нь ангийнхнаасаа амьдралынхаа хамгийн чухал 10 зорилгыг бичихийг хүссэн юм. Дараа нь тэр бичсэн зүйлүүдээ хуваалцахыг тэднээс хүсэв. Саяхан 12 нас хүрсэн Абби миний хажууд сууж байв. Энэ бол Аббигийн жагсаалт:

  1. Коллежид сурах

  2. Дотоод засал чимэглэлийн загвар зохион бүтээгч болох

  3. Энэтхэгт номлолд үйлчлэх

  4. Буцаж ирсэн номлогчтой ариун сүмд гэрлэх

  5. Таван хүүхэдтэй мөн гэр оронтой болох

  6. Хүүхдүүдээ номлолд явуулж, коллежид суралцуулах

  7. Ач, зээ нартаа “жигнэмэг өгдөг” эмээ болох

  8. Ач, зээ нараа эрхлүүлэх

  9. Сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж, амьдралын баяр баясгаланг эдлэх

  10. Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар эргэн очих

Абби бид бүхэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар үзэгдэл харжээ. Та нарын зам Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих хамгийн чухал зорилго дээр төвлөрсөн үед та нар тэнд очиж чадна!