Цагаа ашиглан ямар нэгэн сайн зүйл хийх нь
Бидний амьдардаг газар заримдаа маш хүйтэн, цастай байдаг. Бид заримдаа сургуулиасаа тараад, гэртээ байхдаа гэрийнхээ ойролцоох том гүвээн дээрээс доошоо чаргаар гулсдаг. Нэг өдөр биднийг цасны хувцас, малгай, бээлийгээ өмсөхөөр бэлдэж байтал ээж гадаа хэтэрхий хүйтэн, салхитай байна гэв. Бид гэртээ байх ёстой болсон учир би ууртай байв. Намайг гомдоллож эхлэхэд ээж надад “Чи өрөөндөө ороод цагаа ашиглан хийж болох ямар нэгэн сайн зүйл олох хэрэгтэй” гэж хэлсэн.
Би өрөөндөө ороод, Аврагч намайг юу хийгээсэй гэж хүсэж байгаа талаар бодов. Би итгэлийн тунхгийг чээжлэхээр шийдэв. Би хэдэн цагийн дараа доош бууж ирээд, ээж, ах, эгч нартаа уурласанд намайг уучлаарай гээд, итгэлийн тунхгийг нэг бүрчлэн чээжилснээ тэдэнд хэлсэн юм. Тэд үнэхээр их гайхаж байв! Би тэдэнд нэг бүрчлэн чээжээр уншиж өгснийхөө дараа цагаа сайн зүйлд ашигласандаа баяртай байлаа.
Аврагч намайг Түүний талаар илүү ихийг суралцахын тулд тэр өглөө цаг гаргахаар шийдсэнд баяртай байсан гэж би боддог. Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү, Есүс Христийн талаар илүү ихийг сурахад бидэнд туслах гэр бүлийг болон судруудыг надад өгсөнд би талархаж байна.