Семинарын суралцагчдыг илүү сайн суралцахад дэмжих шаардлагууд
Семинарыг төгсөхөд шаардагдах шинэ шаардлагууд Сүм даяар хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд энэ нь суралцагчдын “суралцахуйг өндөрт гаргах”-д нь туслах юм. Сургаал ба Гэрээг болон Сүмийн түүхийг судлах энэ жилийн хичээлийн эхнээс хэрэгжиж эхэлсэн энэхүү шаардлага нь үндсэн хоёр хэсэгтэй:
-
Семинарын суралцагчид тухайн жилд судлах судраа уншихаас гадна хичээлд хамрагдсан ирцээ хангах болон өөрсдийн бишопын юм уу салбарын ерөнхийлөгчийн гарын үсгийг авах шаардлагатай болсон. Өмнө нь судар уншихыг чухалчлан үздэг байсан бол одоо энэ нь төгсөлтийн нэг шаардлага болж байгаа юм.
-
Суралцагчид жилийн турш суралцахуйн үнэлгээний 2 шалгалтыг 75 хувиас дээш дүнтэй өгсөн байх шаардлагатай. Нэг дэх үнэлгээг жилийн эхний хагаст, хоёр дахийг жилийн сүүлийн хагаст авсан байх хэрэгтэй. Үнэлгээг гол нь сургаалын талаарх ойлголтоор болон өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний зарчмуудыг хэр хэрэгжүүлж байгаагаар нь дүгнэж өгнө.
Семинарын шинэ шаардлага нь Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж болон Ням гаргийн хичээл дээр хэрэглэх Ирээд, Намайг дага өсвөр үеийнхэнд зориулсан гарын авлагуудтай хамт өсвөр үеийнхэнд өөрсдийн гэрчлэлд илүү итгэлтэй болж, сайн мэдээний тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд, мөн мэдлэгээ бусадтай хуваалцах чадвар нь сайжирснаар үйлчлэлд болон дагалдагчийн амьдралд бэлтгэх явцад нь туслах болно.
Жил бүрийн эцэст суралцагчид зайлшгүй шаардлагуудыг (судар унших ба үнэлгээнүүдийг оролцуулан) хангасан эсэхийг нотлох гэрчилгээ эсвэл хамрагдсан болохыг нотлох гэрчилгээ авах болно.